БНСУ-руу зорчих зорчигчдын анхааралд
БНСУ-ын халдвар, хорио цээрийн албанаас 2021.04.28-ны өдөр мэдээлэл хийхдээ "Ковид-19 вирусийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн зорчигчид тусгаарлалтад орохгүй байх шинэ журмыг ойролцоогоор 2021 оны зунаас эхлэх зорилготой төлөвлөн, судалж байна" гэж мэдэгдлээ.
Харин 2021.05.05-ны өдрөөс эхлэн зөвхөн БНСУ-д буюу дотооддоо Ковид-19 вирусийн эсрэг 2 тун вакцинд хамрагдсан иргэдээ гадаадад зорчоод хилээр нэвтрэх үед Ковид-19 вирусийн халдвар авсан ямар нэг шинж тэмдэггүй бол 14 хоногийн хөл хорионоос чөлөөлөх ба 14 хоног хяналттай байж 2 удаа шинжилгээ хийлгэх журам гаргахаа мэдэгдлээ. (Бразил, Өмнөд Африк зэрэг улсад зорчсон бол дээрх заалт хамаарахгүй)
Иймд одоогоор вакцин хийлгэсэн зорчигчид 14 хоног тусгаарлагдах журам үйлчилсээр байгааг анхаарна уу!