Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.

Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч цас ихтэй байгаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 4 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 7-12 метр. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.

2021 оны 4 сарын 30-наас 5 сарын 04 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 30-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас, 5-р сарын 01-нд баруун болон төвийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 1-нд нутгийн зарим газраар, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст дулаарч, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор орчим болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 5 дугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626165
0 эможи

keyboard_arrow_up