Ж.АМГАЛАН: 8,495 байгууллагын 45,192 тээврийн хэрэгслийн бүртгэлийг үүсгэж, QR код олгосон
УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан QR код олголтыг багасгах тухай тайлбар өглөө.
Тэрбээр "Хөл хорионы үед явганы болон тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага гарсан. Үүний тулд автомашины хөдөлгөөнд олон улсын жишгээр QR код олгох болон цагийн хуваарьт оруулах зохион байгуулалт хийсэн.
АТҮТ-д Монгол Улсад байгаа бүх тээврийн хэрэгслийн бүртгэл байдаг. Нарийвчилсан энэхүү бүртгэлд үндэслэж судалгаа тооцоо хийж, QR кодыг зохион байгуулж байгаа юм. Хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагын тээврийн хэрэгслийн тоог гаргахад 45,000 орчим.
Дөрөвдүгээр сарын 28-ны 18:00 цагийн байдлаар QR код авах 31,195 хүсэлт ирсэн байна. Эдгээр хүсэлтийг нэг бүрчлэн судалж хариуг өгөөд байна.
8,495 байгууллагын 45,192 тээврийн хэрэгслийн бүртгэлийг үүсгээд QR код олгосон байна
QR код олгох хүсэлтийг цахимаар авах ажлыг цаашид багасгана. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах юм. Хүсэлт гаргасан хүн бүрд QR код олгоод байвал нэмээд 100,000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор болчихоод байна. Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг уриалъя" гэв.