Цагдаа болох МӨРӨӨДЛИЙГ маань аав минь БИЕЛҮҮЛЖ ӨГСӨН Цагдаа болох МӨРӨӨДЛИЙГ маань аав минь БИЕЛҮҮЛЖ ӨГСӨН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 06, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаа болох МӨРӨӨДЛИЙГ маань аав минь БИЕЛҮҮЛЖ ӨГСӨН

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

Зуны налгар өдрүүд үргэлжилсээр... Нэгэн өдөр аав минь намайг өглөө эртлэн босгоод дагуулж явсан юм. Яг л анх сургуульд ороход минь дагуулж явсан шиг яг тийм дотно мэдрэмж төрсөн юм. 2006 онд ерөнхий боловсролын сургуулиа дөнгөж л төгссөн байсан. Цагдаагийн академийн анхан шатны 3 сарын курст бүртгүүлсэн нь саяхан мэт санагдаж байна. Тэр оныхоо 7 сард нь би курсдээ явж 10 сард нь карентинаасаа ирээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар томилогдон очиж байсан. Тэгж л би цагдаагийн байгууллагатай холбогдож билээ. Хүүхэд бүрийн тэр тусмаа эрэгтэй хүүхэд бүрийн нууцхан хүсэл нь цагдаа болох байдаг. Би ч бас тэдний адил хүүхэд байхдаа дүрэмт хувцсаа жимбийтэл нь өмсөөд явж байгаа цагдаа ах нараа хараад тэдний нэг болохыг нууцхан мөрөөддөг л байлаа. Аав минь хүүгийнхээ тэр хүсэл мөрөөдлийг, мэддэг байсан учир өөрөө хөтөлж аваачсан нь тэр байх. Тиймээс л аавынхаа тэр итгэлийг дааж, нэрийг нь сэвтүүлэхгүй байхын төлөө хичээж л явна.

Цаг хугацаа ч харвасан сум шиг л өнгөрөх юм. Нэг л мэдэхэд цагдаагийн байгууллагад хүчин зүтгээд хэдийн 15 жил болсон байна. Тэртээ 15 жилийн өмнөх үеиийг минь санагдуулам дэрсхэн залуучууд орж ирэхэд л сая нэг анзаарлаа. Өөрийн сурсан, мэдсэн зүйлээ шинэ, залуу алба хаагчдадаа зааж сурган, чадварлаг алба хаагч бэлтгэх нь бидний зорилго болж дээ. Өмнө нь өөрийгөө хөгжүүлье, чадварлаг алба хаагч болъё гэж хичээдэг байсан бол одоо шинэ, залуу үеэ сургаж, чадавхжуулъя гэж боддог болсон нь хуучирч байгаагийн илрэл ч юм болов уу?

Сурч боловсрох чин хүсэл, эрмэлзэлтэй, олон аавын чадварлаг, хөдөлмөрч залуустай мөр зэрэгцэн ажиллах нь үнэхээр бахархал төрүүлэм байдаг. Тэднээсээ үлгэр, дуурайлал авч үргэлж суралцсаар л байна. Амьдрал хаана зогсоно тэр цагт л хүн суралцахаа больдог гэж үнэн бололтой. Цагдаа болсны хамгийн бахархмаар зүйл нь гэмт хэргийг халуун мөрөөр илрүүлэх, ганц миний ч биш бүх алба хаагчдын маань зорилго өөрөөрөө бахархах хамгийн том шалтаг нь байх. Бид ингэж л өөрсдийгөө хурцалж, ажилдаа улам шунан, дурлаж ажилласаар цаг хугацаа өнгөрч байгааг ч анзаардаггүй бололтой. Гэр бүлдээ ч цаг гаргаж чадалгүй ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэнэ. Саяхан төрсөн хүү минь сургуульд орох болчихжээ. Цаг хугацаа ч хурдан юм аа.

Баярын өдрүүдээр гэртээ баяраа тэмдэглэнэ гэдэг бол алба хаагч бидний хувьд өдрийн од шиг ховорхон тохиох зүйл. Баярын өдрүүдээр ажлын ачаалал их байдаг учир бид ажиллаж л байдаг. Баярын дараа амралтын өдрөөрөө л баяраа нөхөж тэмдэглэнэ. Тэгж тэмдэглэхдээ ихэвчлэн гэр бүлтэйгээ хамт байж дурсамж бүтээхийг л зорьдог. Миний хувьд хамгийн дурсамжтай, мартагдашгүй баяр гэвэл: Тээр жил Монгол цэргийн баярын өдрөөр ажлаа хийгээд явж байхдаа хүний амь нас аварч “Цагдаагийн гавьяа” шагнал авч байсан маань миний хамгийн мартагдашгүй сайхан баярын өдөр байсан. Хүний амь нас аварч, хүнд тус хүргэх шиг сайхан зүйл байдаггүй юм билээ. Хийсэн бүтээснээ үнэлүүлж, шагнуулж, цол нэмнэ гэдэг бол цагдаа болсны бас нэг бахархал юм.

Сургагч ахлагч цолыг би авахыг үнэхээр их хүсэж, мөрөөдөж түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөсөн. Цолоо авсандаа үнэхээр их баярладаг. Магадгүй би хурандаа, генарал болж чадахгүй ч ирээдүйн хурандаа, генералыг сургаж, бий болгоно гэсэн дэврүүн сэтгэлээр ажилладаг. Цагдаа болох мөрөөдөл минь энэ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэх эрч хүчийг өгдөг юм.

МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ.

Цагдаагийн сургагч ахлагч Б.Гал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626195
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up