Хүнс тээвэрлэх зөвшөөрөлтэй машинаар хүргэлтийн гутал худалдаж байжээ Хүнс тээвэрлэх зөвшөөрөлтэй машинаар хүргэлтийн гутал худалдаж байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 06, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хүнс тээвэрлэх зөвшөөрөлтэй машинаар хүргэлтийн гутал худалдаж байжээ

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж замын хөдөлгөөнд оролцох зөрчил бүртгэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тухайлбал,

  • Эрүүл мэндийн ажилтан гэсэн үнэмлэх, байгууллагын тодорхойлолтоор эсвэл Эмнэлгийн тоног төхөөрөмж тээвэрлэх албан байгууллагын үнэмлэх, тодорхойлолтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн,
  • Хүчингүй болсон буяны ажлын бичгийн он сарыг засварлан замын хөдөлгөөнд оролцсон,
  • Хүнс тээвэрлэх QR код ашиглан дуудлагаар гутал борлуулахаар хөдөлгөөнд оролцсон,
  • Эмнэлэгт үзүүлэх эмчийн бичиг ашиглан сүү, сүү бүтээгдэхүүн борлуулахаар тээвэрлэж явсан,
  • Хэвлэл мэдээллийн байгууллагад олгогдсон QR код бүхий зөвшөөрөлтэй автомашинаар цахим худалдааны бараанд хүргэлт хийсэн зэрэг зөрчил гарсан байна.

Иймд Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй чиг үүргийн байгууллагад олгосон “QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж хөдөлгөөнд оролцож явсан зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг ТЦА-аас анхаарууллаа.

Улсын онцгой комиссын даргын 2021.04.25-ны өдрийн №37 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд “QR код” зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгох арга хэмжээг авна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
626220
1 эможи

Nomin
2021-04-30 01:15
Zuw amidarch bwal yahaw dee buruu zvil hiusen bish ajilgvi deed slban tushaltni zamin tsagdagin sariin tsaling ugch bga hvmvvs bol ard irged baychudin tatwar
Зоёин
2021-04-29 19:28
Зөрчлийн хуулиараа торго, зөвшөөрлийн цуцал, албан байгууллага нь ххииуцлага тооц, , ийм зүйл хийхийг шаардаж байгаа гэр бүл найз нөхдөд сургамж болог. Эцсийн дүндээ тухайн иргэдийн ухамсар муугийнх.
зочин
2021-04-29 18:33
Тахлаас хурдан салмаар байгаа л бол ингэхээ больчих хэрэгтй
ard
2021-04-29 17:14
хохин муусайн гуйлгачингуудыг торгоодөг бүх баялагааа төриин нэр зүүсэн нам намын бөгс долооогчидод дээрэмдүүлчэээд
Зочин
2021-04-29 17:14
amidral shdee yadiin
нямбаяр
2021-04-29 16:47
ingejil amidran
Зочин
2021-04-29 16:42
Ийм л бгаа юм ш дээ. Больчмоор юм
keyboard_arrow_up