Гэр бүлийн маргаанаас үүдэн өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарчээ
Энэ сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн ...тоот байранд оршин суугч 32 настай М гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө боомилж амиа алдсан байдалтай олджээ.
М нь жижиг өрөөнийхөө таазанд тогтоосон турникнээс шар өнгийн дурдан бүсээр боомилж амиа хорлосон байжээ. Хэргийн аймгийн цагдаагийн газраас шалгах явцад талийгаачийн гэрээслэлийг олсон байна. Уг гэрээслэлд " Нэр бүхий хүмүүсийн нэрийг дурьдаад та нараас болж миний амьдрал дууслаа. Хоёр хүүхдээ заавал сургууль төгсгөөрэй. Чиний гаргасан шийдвэрээс болж хүүхдүүд минь зовох нь. Бүх блокоо гаргаад миний бичсэн мессежийг уншаарай. Хүүгээ ааваа гэж дуудахыг сонсох сайхан байсан шүү" гэсэн байжээ.
Шалгалтын явцад уг хэрэг гэр бүлийн маргаанаас үүдэлтэйгарсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.