АТГ: Таван хэргийг шүүхэд шилжүүлж, гурван хэргийг хаалаа
2021 оны 5 сарын 03
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 63 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 531 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, гурван хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 521 хэрэг шалгагдаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626381
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: