ХӨЛ ХОРИО: Өчигдөр 1,567 цэгт хөл хорионы дэглэм сахиулахаар цагдаа, дотоодын цэргийн 12,099 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд тавдугаар сарын 2-ны өдөр урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр 1,567 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 12,099 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 12,497 иргэн, 2,044 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1,337 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 129 шаардлага, 23 мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ.
Зөрчил, гомдолтой холбоотой нийт 533 мэдээлэл ирснээс 434 нь нийслэлд, 99 нь орон нутгаас байна.
Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 81 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 153 иргэнд 5,505,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас УРИАЛЖ байна.