Оршин суугчдын автомашин дээр барилгын хашаа унаж 4 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ
Оршин суугчдын автомашин дээр барилгын хашаа унаж 4 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ.
Тодруулбал, өнгөрсөн 04-р сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16-р хороо буюу 41-р байрны оршин суугчдын ДОЛООН автомашинд баригдаж байсан барилгын хашаа нурж унан, их хэмжээний хохирол учруулсан осол гарсан оршин суугчдын гомдлын дагуу МАСС тв газар дээр нь очиж мэдээлэл хийсэн байна.
Тухайн өдөр оршин суугчид уг барилгын компанийн дэд захирал н.Элбэрэл гэдэг хүнтэй ярьсан боловч бид энэ асуудалыг мэдэхгүй та нар шийддэг газартаа оч гэж хариу өгсөнд тэд бухимдалтай байна.
Оршин суугчдын хэлж байгаагаар хоёр төмөр хашаа нурж, салхины шил хагалж, 7 машинд гэмтэл учруулаад байгаа бөгөөд нэг машины хохирол дор хаяж 400-500 гараад байгаа аж.