Өчигдөр 128 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 93 дуудлага бүртгэгджээ
2021 оны 5 сарын 05
Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна.
Тэгвэл өчигдөр буюу 05 дугаар сарын 04-ний өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 1146 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1069 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 6 , гэмт хэргийн шинжтэй 36 үйлдэл бүртгэгджээ.
Түүнчлэн
- Согтуугаар автомашин жолоодсон 42
- Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 93
- Хүний биед халдсан 34
- Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 72 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Мөн 128 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 87 тохиолдол гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626482
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: