“Е-Mongolia” үйлчилгээний төв энэ ням гарагт үүдээ нээнэ
2021 оны 5 сарын 06
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж, Төв шуудангийн 1 давхарт энэ ням гарагт буюу тавдугаар сарын 09-нд үүдээ нээх гэж байна. Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна “e-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626590
0 эможи
Баасандулам
2021-05-07 08:22
Ашгүй дээ вакцимныхаа гэрчилгээг авах гэсэн чинь чадахгүй байна настангуудыг очиход нь загнаад байлгүй үйлчилж өгөөрэй ажилд нь амжилт хүсье ядахдаа гарын авлага гаргаад өгчихгүй дээ Моби цэгүүд дээ ажлуулаач ээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: