А.АМАРБАТ: Ковидын вакцины улмаас цагдаагийн алба хаагч НАС БАРААГҮЙ А.АМАРБАТ: Ковидын вакцины улмаас цагдаагийн алба хаагч НАС БАРААГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

А.АМАРБАТ: Ковидын вакцины улмаас цагдаагийн алба хаагч НАС БАРААГҮЙ

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

Цаг   үеийн   асуудлаар   Увс   аймаг   дахь   цагдаагийн   газрын   дарга,   цагдаагийн хошууч А.Амарбатаас тодрууллаа.

-Цахим орчинд Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагч ковид-19 халдварын улмаас болж нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн   коронавирусийн  халдварын эсрэг вакцинд  хамрагдаж   эхэлсэн. Уг дархлаажуултанд нийт  алба хаагчдын 96.5 хувь нь хамрагдаж, үлдсэн  3.5 хувь эрүүл мэндийн шалтгааны улмаас хамрагдаагүй. Манай цагдаагийн   газрын   хоёр   ч   алба   хаагч   өвчний   улмаас   таалал   төгссөн харамсалтай явдал болсон.

Эхнийх нь манай Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П нь биеийн байдал тааруу шалтгаанаар дөрөвдүгээр сарын 21-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт  цөс,  нойр   булчирхайн   архаг  үрэвсэлтэй   гэсэн  оношоор  хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байхдаа эмч нарын зөвлөгөөнөөр хоёр удаа оруулж, компьютер  томографийн  шинжилгээ   хийлгэхэд   онош   тогтоогдоогүй,   хоёр   удаа коронавирус  илрүүлэх PCR  шинжилгээ  авахад  сөрөг гарсан.  

Аймгийн   Нэгдсэн эмнэлэгт хэвтээд бие нь сайжраагүй тул дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу  эмчилгээ  хийлгэхээр   УНТЭ-рүү  явсан.  УНТЭ-т  PCR  шинжилгээ   өгөхөд сөрөг гарсан. Улаан бүсээс ирсэн халуурч, бөөлжиж байсан шинж тэмдэгтэй учраас УНТЭ-т   тусгаарлалтанд   орсон.   Улмаар  тавдугаар  сарын   02-д   УНТЭ-т   байж байгаад   нас   барсан. Эрүүл   мэндийн   шалтгаанаар   нас  барсан  тул   задлан шинжилгээ хийгдсэн. Одоо шинжилгээний хариу хүлээж байна.

Харин   хоёр   дахь   алба   хаагч   болох   Л   нь  зүрх   судасны   өвчний   улмаас зүрхэндээ “Стент” /тэлэгч/ тавиулах хагалгаа хийлгэж эмчийн байнгын хяналтанд байсан.  Тус  алба   хаагч   маань   энэ   сарын   04-ний   өдөр   гэртээ   эрүүл   мэндийн шалтгааны улмаас нас барсан харамсалтай явдал болсон.

Тиймээс дээрх хоёр талийгаач нь коронавирусийн халдварын улмаас нас бараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Хэрэв ковидын улмаас нас барсан байсан бол шууд чандарлах ёстой байдаг. Харин  талийгаачдыг  ном ёсоор нь нутаглуулж байгаа.

-Хаанаас ковидын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдсан юм бол?

-Одоогоор хаанаас ийм мэдээлэл цацагдсаныг мэдэхгүй байна. Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа. Одоо ажил явдал нь болоод хүнд хэцүү байхад нь буруу ташаа мэдээлэл явж байгаад их эмзэглэж байгаа. Тиймээс цар тахлын үед аливаа мэдээ, мэдээллийг нягтлахгүйгээр бусдад мэдээллэхгүй байхыг хүсье. Увс аймгийн цагдаагийн газрын нийт алба хаагчид хоёр алба хаагчаа алдсандаа маш  их  харамсаж  байгаа  бөгөөд  талийгаачийн  ар  гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

-Танай цагдаагийн газраас алба хаагчдаа вакцинд хамрагдахгүй бол ажлаас нь хална гэж сүрдүүлсэн гэх мэдээлэл гарсан байсан. Та энэ талаар тайлбар өгөхгүй юу? 

-Тийм зүйл байхгүй. Манай цагдаагийн алба хаагчид бүгд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтанд хамрагдаж байгаа. Ямар ч сүрдүүлсэн зүйл байхгүй гэдгийг албан  ёсоор хэлье.  Цар тахлын үед  манай алба хаагчид ачааны хүндийг  үүрч, хариуцлагатай ажиллаж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
1
angry an post
626601
7 эможи

Зочин
2021-05-07 19:58
Хятадыг хэн сайн муу хэлнэ тэр бол эх оронч гэдэг хуучирсан хандлагаасаа салмаар юм. Хятад вакцин тариулсанаас болж үхлээ гэсэн худал мэдээлэл тараадаг хүмүүсээс хариуцлага нэхмээр юм.
Баасандулам
2021-05-07 08:11
Ум ма ни ба да ми хум бурхан минь
ugaasaal surduuleegui gej heliish de yugj l tiim gej helhev de oorsdoo yamarch buruuguish de naaduulchine muu novsh nuud
2021-05-07 08:02
han
keyboard_arrow_up