Хүнсний талоноор барьцаалсан “хориг” буюу хүний эрхийн мэдрэмж Хүнсний талоноор барьцаалсан “хориг” буюу хүний эрхийн мэдрэмж
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хүнсний талоноор барьцаалсан “хориг” буюу хүний эрхийн мэдрэмж

2021 оны 5 сарын 07

Arslan.mn

Цар тахлыг дарах гол найдвар нь вакцин гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн ч  үр дүн, эрсдэл, сөрөг нөлөөллийн талаар бүрэн баримт сэлт алга. Тиймээс вакцинжуулалтын нөгөө талд дэлхий нийтээрээ эрсдэл үүсч болзошгүйг судлаачид онцолж буй. Дотоодын халдвар буурахгүй байгаа энэ үед манай улс ч мөн адил бусад орны жишгээр иргэдээ шуурхай дархлаажуулахыг эрмэлзэж буй нь сайшаалтай. Гэтэл бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрийдлээр хүний эрх, эрх чөлөөг хөсөр хаяж болохгүй. Тодруулбал, хүн амын тодорхой бүлэг буюу нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай  онцгой нөхцөлд байгаа хүмүүсийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт мэдрэмжтэй хандах учиртай. Гэвч манай улс иргэдийг вакцинжуулах асуудалд албадлагын арга хэмжээ авч, урамшуулал, үйлчилгээ үзүүлэхдээ ялгаварлан гадуурхах нөхцөл байдал үүсгэсэн нь олон нийтийг бухимдуулж байна. Засгийн газрын шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй. Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзаж үзнэ. Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулал олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон” гэж мэдэгдсэн. Мөн бямба гарагаас хөл хориог сулруулахдаа үсчин, гоо сайхан зэргээр хүний наад захын хэрэгцээг хангахдаа зөвхөн хоёр тунгаа тариулсан иргэдэд эрх олгосон нь ялгаварлан гадуурхалтыг бий болголоо. Уг нь анхнаасаа коронавирусын эсрэг вакцин тариулах эсэх нь сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг төрийн байгууллагууд албан ёсоор хэлж сануулж ирсэн. Хоёрдугаарт, вакцин хийлгээгүй хүмүүсийн цөөнгүй нь эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, эсрэг заалттай хүмүүс байх магадлалтай. Ер нь бол төрийн халамжийг эмзэг бүлгийн иргэд хүртдэг. Хэдийгээр хүнсний талон авдаг иргэдийн дийлэнх нь вакциндаа хамрагдаагүй ч амь зуулга болсон хоол хүнсээр нь барьцаалах нь наад захын хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр юм.

Эндээс харвал жирэмсэн эмэгтэй, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай, насанд хүрээгүйгээс болоод вакцин хийлгэж чадаагүй бол урамшуулал авах эрхээ хасуулж төрийн шийдвэрийн гадна үлдэж, олон мянган иргэн амь зуух, хоол хүнстэй байх эрхээ хязгаарлуулах нь. Мөн энэ янзаараа манай улс олон улсын хүний эрхийн байгууллагын өмнө “хар” тамга даруулж ч мэдэхээр байна. 

ЯМАР НЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУРТ НИЙЦҮҮЛЭН ХҮНИЙ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БОЛОХГҮЙ

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: -“Цар тахлын үеийн хамгийн чухал зорилт бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах явдал. Энэ хүрээнд хүний зарим эрхийг хязгаарлаж болно. Гэхдээ ямар нэг шаардлага, шалгуурт нийцүүлэн хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Засгийн газраас гаргасан урамшуулал, албадлагын арга хэмжээ нэгдүгээрт, хуульд нийцэхгүй байна. Дархлаажуулалтын хуульд коронавирусын эсрэг вакциныг сайн дураар хийхээр заасан. Мөн энэ хуулийг 2000 онд,  тархвар судлалын заалтаар хийх тарилгын журмыг 2001 онд баталсан буюу цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлээгүй.

Хоёрдугаарт, вакцинжуулалттай холбоотойгоор нийгмийн эрх хөндөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрээр хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Иргэн вакцины талаар бүрэн мэдээлэл авах, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авах, эмчийн заалтаар тарилгаас татгалзах эрхтэй. 

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах олон сонголттой арга хэмжээнээс хамгийн бага хязгаарлахыг олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК-т ХЭҮК-ын гишүүн зургаан шаардлага, 14 зөвлөмж, нэг санал явуулсан. Ялангуяа, вакцинтай холбоотой тал бүрийн баталгаатай мэдээллийг олон нийтэд шуурхай өгөх талаар өнгөрсөн сард хандсан. Уян хатан зохицуулалт шаардлагатай. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсийг нийгмийн үйлчилгээ, халамжаас тусгаарлах, хөдөлмөрийн гэрээг ялгаварлан гадуурхаж болохгүй.  Шаардлагатай бол бид УОК, Засгийн газарт хандсаар байх болно.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626605
0 эможи

Zojin
2021-05-07 09:27
Humuusee tatwar teleed tedend hangamj menge egj bga adr tumenee hairlahgui busdad ayul ujiruulah waktcin hiilgehgui gej bga humuusiig harin tatwar telegjid n za yahaw gej engereehgui shuu de bur nutag zaaj olon tumnees holduulaj heregtei teguul ymar uuljilgee buu uzuul busdad ayul zanalhiilej bn gesen ug shu ted erh tei bol ard tumen olonhooroo burj erhtei tedniig buu eegshuul erhee edeluul uuregee biyluul ted bitgii tedniig buruu urialaad bai setguulj nar
Зочин
2021-05-07 09:27
Humuusee tatwar teleed tedend hangamj menge egj bga adr tumenee hairlahgui busdad ayul ujiruulah waktcin hiilgehgui gej bga humuusiig harin tatwar telegjid n za yahaw gej engereehgui shuu de bur nutag zaaj olon tumnees holduulaj heregtei teguul ymar uuljilgee buu uzuul busdad ayul zanalhiilej bn gesen ug shu ted erh tei bol ard tumen olonhooroo burj erhtei tedniig buu eegshuul erhee edeluul uuregee biyluul ted bitgii tedniig buruu urialaad bai setguulj nar
Зочин
2021-05-07 09:27
Humuusee tatwar teleed tedend hangamj menge egj bga adr tumenee hairlahgui busdad ayul ujiruulah waktcin hiilgehgui gej bga humuusiig harin tatwar telegjid n za yahaw gej engereehgui shuu de bur nutag zaaj olon tumnees holduulaj heregtei teguul ymar uuljilgee buu uzuul busdad ayul zanalhiilej bn gesen ug shu ted erh tei bol ard tumen olonhooroo burj erhtei tedniig buu eegshuul erhee edeluul uuregee biyluul ted bitgii tedniig buruu urialaad bai setguulj nar
keyboard_arrow_up