Төрсөн ахыгаа хэрцгийгээр хөнөөгөөд өөрөө өндрөөс үсэрч нас баржээ
Төрсөн ахыгаа хэрцгийгээр хөнөөгөөд өөрөө өндрөөс үсэрч нас баржээ.
Тодруулбал, энэ сарын 6 буюу өчигдөр 33 настай эрэгтэй М нь гэртээ бусдад хорлогдсон байдалтай нас барсан хэрэг гарчээ. Урьдчилсан байдлаар амь хохирогчийг төрсөн дүү болох 32 настай Т нь 76 удаа хутгалан хөнөөсөн нь тогтоогдоод байгаа аж.
Уг онц ноцтой хэргийг үйлдэгч талийгаач М-ийн дүү болох Т нь өчигдөр буюу тавдугаар сарын 6- ны өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Хангай хотхоны 512 байрны дээврийн салхивчаас доош унаж нас барсан байна. Сэжигтэн этгээд амиа хорлохоосоо өмнө гэрээслэл бичиж үлдээсэн байсан нь хэргийн газраас олдсон байх ба уг гэрээслэлд тавдугаар сарын 5-ны өдөр ахынхаа амь насыг хороосон тухайгаа дурдсан байжээ.
Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.