УОК: Ажлын өдрүүдэд тээврийн хэрэгсэл ердийн горимоор хөдөлгөөнд оролцоно
УОК-ийн Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу 2021 оны тавдугаар сарын 08-ны 06:00 цагаас эхлэн улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн хугацаанд амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор оролцоно. Жишээ нь, өнөөдөр буюу тавдугаар сарын 8-нд тэгш, 9-нд сондгой дугаартай тээврийн хэрэгсэл гэх байдлаар цаашид хөдөлгөөнд оролцох шийдвэр гаргасан. Харин ажлын өдрүүдэд хөдөлгөөн ердийн горимоор хэвийн үргэлжилнэ.
-Тавдугаар сарын 10 хүртэл вакцинжуулалт явагдаж байгаа. Тиймээс автозамын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийг тэгш,сондгойгоор явуулж байгаа. Ирэх даваа гарагаас өмнөх дүрмээр оролцоно.
Мөн орон нутагт зорчих иргэдэд дараахь зохицуулалт үйлчилнэ.