Эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгээгүй иргэд Улсын 1, 2, 3-р эмнэлгээр үйлчлүүлнэ
2021 оны 5 сарын 08
Вакцин тариулахаар дархлаажуулалтын цэгт очсон боловч эмчийн үзлэгийн дараа вакцин хийхийг зөвшөөрөөгүй иргэд бий. Даралт нь тогтворгүй байсан, ямар нэг суурь эсвэл архаг хууч өвчтэй иргэдэд биеийн байдал нь тогтворжих хүртэл вакцин хийхгүй байхыг шийдсэн тохиолдлууд бий.
Ийм иргэд Улсын 1, 2, 3 дугаар эмнэлэгт очин, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орно. Дараа нь вакцинжуулалтад хамрагдах юм байна. Эдгээр иргэдэд зориулан дархлаажуулалтын тусгай цэгүүдээ үйлчлүүлээрэй гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
626670
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: