ФОТО: Төрийн бүх үйлчилгээг E-Mongolia системд нэгтгэнэ
2021 оны 5 сарын 09
Иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төв Төв шууданд ажиллаж эхэллээ.
Тус төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болох юм.
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч тус төвд нэгтгэн ажиллуулж эхлэв. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн нэг байгууллага нь бусад байгууллагад байгаа мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаарддаг зэрэг нь үгүй болж байна.
ФОТО
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626694
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: