Хэн нэгэн чамд таагүй, эвгүй мэдрэмж төрүүлж, уруу татахыг оролдвол “BLOCK“ хийгээрэй!!! Хэн нэгэн чамд таагүй, эвгүй мэдрэмж төрүүлж, уруу татахыг оролдвол “BLOCK“ хийгээрэй!!!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хэн нэгэн чамд таагүй, эвгүй мэдрэмж төрүүлж, уруу татахыг оролдвол “BLOCK“ хийгээрэй!!!

2021 оны 5 сарын 12

Arslan.mn

ЦЕГ-ын ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ хэлтсээс тавдугаар сарыг "Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" сар болгон энэ чиглэлээр иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Цахим орчинд хэн нэгэн чамд тааламжгүй сэтгэгдэл төрүүлж байвал өөрийнхөө итгэдэг насанд хүрсэн /чамайг буруутгахгүйгээр ойлгодог/ хүнд шууд хэлээрэй.

Гурван охид тутмын нэг нь цахим орчинд үл таних нэгнээс 18+ болон хүчирхийллийн агуулгатай зураг, бичлэг авдаг байна. Энэ нь мэдээж ОХИДЫН БУРУУ БИШ.

Тиймээс олон нийтийн сүлжээнд дагадаг хуудаснуудаа цаг гаргаж цэвэрлэгээ хийгээрэй. Хэрвээ танихгүй хүмүүстэй найз бол тэднийг ч бас найзаасаа хасаарай.

Харин хэн нэгэн чамд таагүй, эвгүй мэдрэмж төрүүлж, уруу татахыг оролдвол BLOCK хийх хэрэгтэй гэж Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626841
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up