ФОТО: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргалаа
2021 оны 5 сарын 15
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гаргасны дагуу тэднийг өчигдөр 18:30 цагийн орчимд батлан даалтад гаргалаа.
Тэднийг уг хэрэгт холбогдуулан 2015 оноос шалгаж, хорьж байсан юм.
Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргаад байсан юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
1
3
626925
9 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: