ЦЕГ: Олон нийтийн газар хоол идсэн гэж торгоогүй, хог хаясан тул арга хэмжээ авсан ЦЕГ: Олон нийтийн газар хоол идсэн гэж торгоогүй, хог хаясан тул арга хэмжээ авсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Олон нийтийн газар хоол идсэн гэж торгоогүй, хог хаясан тул арга хэмжээ авсан

2021 оны 5 сарын 15

Arslan.mn

СБД-ийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд 2021.05.14-ний өдөр 17.00 цаг орчим иргэн Э.Б гэгч нь олон нийтийн газарт хог хаясан үйлдэл гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл оруулсан иргэн О.М гэгч нь зөрчил үйлдсэн иргэнтэй хамт байсан бөгөөд хоол идсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагч иргэнд шийтгэл хүлээлгэсэн гэх үндэслэлгүй ташаа мэдээлэл түгээсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон.

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчил үйлдсэн этгээдэд хуульд заасан шийтгэл оногдуулсныг олон нийтэд бодит бус байдлаар мэдээлэл түгээсэн тухайн иргэнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үргэлжлүүлэн шалгаж байгаа болно гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626938
1 эможи

keyboard_arrow_up