Ирэх долоо хоногт ихэнх нутгаар СЭРҮҮХЭН байна Ирэх долоо хоногт ихэнх нутгаар СЭРҮҮХЭН байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар СЭРҮҮХЭН байна

2021 оны 5 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр /2021.05.16/ ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна. Маргааш буюу энэ сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурна шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 20-ноос баруун аймгуудын нутгийн хойд хэсгэээр сэрүүснэ гэж Цаг уурорчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626947
1 эможи

keyboard_arrow_up