Тэмээчин Н.Байгальмаагийн гэр шатаж, галд өртөж нас баржээ
Аялагч Н.Байгалмаа зуурдаар таалал төгсжээ. Тэрээр өчигдөр Налайх дүүргийн тавдугаар хороонд байрлах ээжийнхээ гэрт шатаж, амиа алдсан байна.
Тодруулбал, онцгой байдлын албаны утсанд өнөөдөр 01:18 цагт “Гандан-Уулын V гудамжинд гэр шатаж байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очсон байна. Алба хаагчид иргэн Б-ийн таван ханатай гэр шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан аж. Гал түймрийн улмаас аялагч Н.Байгалмаа нас барж, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчээр ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Талийгаач өчигдөр буюу тавдугаар сарын 15-нд ээжийндээ гэрээ барихаар очоод байжээ.
Талийгаачийн төрөл төрөгсөд гүн эмгэнэл илэрхийлье.