Ардчилсан намын тамганы асуудлыг шүүх хурал болж байна Ардчилсан намын тамганы асуудлыг шүүх хурал болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилсан намын тамганы асуудлыг шүүх хурал болж байна

2021 оны 5 сарын 17

Arslan.mn

Ардчилсан намын хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шүүгч хүрэлцээгүйн улмаас хойшилсон. 

Тэгвэл энэхүү хурал өнөөдөр 9,00 цагт товлогдсон бөгөөд яг одоо эхэлж байна.  

Хэргийг эргэн сануулахад, УБЕГ-аас 2020 оны 12 дугаар сарын 25-нд С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн юм. Уг шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан ийнхүү болж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626964
0 эможи

Зочин
2021-05-17 12:27
Олон түмний нүдэн дээр тамга өгчихөөд гэрчилгээгээ авч үлдээд наадах чинь залилан биш үү
keyboard_arrow_up