ПРОКУРОР: 15 сумдын орон тооны бус зөвлөлийн гишүүдэд цахим сургалт хийжээ
2021 оны 5 сарын 18
Дундговь аймгийн прокурорын газраас тус аймгийн төв буюу Сайнцагаан сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ыг хэрхэн хэрэгжүүлж байгааг 2020, 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар шалгаж, цахим сургалт зохион байгуулжээ.
Тус сургалтад нийт 15 сумдын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн гишүүд хамрагдсан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар ярилцсан байна.
Мөн илэрсэн зөрчлийг арилгах, журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар аймгийн Цагдаагийн газарт болон Сайнцагаан сумын Засаг даргад прокурорын шаардлага хүргүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627017
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: