Т.Хүрэлбат: Т.Чимгээ дүрэмт хувцастай хүнээс жийрхэж, тагнуулын байгууллагынхны унадаг шиг том хар машинууд харахаараа айж байна Т.Хүрэлбат: Т.Чимгээ дүрэмт хувцастай хүнээс жийрхэж, тагнуулын байгууллагынхны унадаг шиг том хар машинууд харахаараа айж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Хүрэлбат: Т.Чимгээ дүрэмт хувцастай хүнээс жийрхэж, тагнуулын байгууллагынхны унадаг шиг том хар машинууд харахаараа айж байна

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа.

-Таны дүү Т.Чимгээ батлан даалтаар суллагдсанаас хойш биеийн байдал нь хэр байна вэ?

-Т.Чимгээ одоогоор эмчилгээ хийлгэж байгаа.

Шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эцсийн байдлаар С.Зориг агсны амь насыг хөнөөгөөгүй гэдгийг тогтоогоогүй учраас энэ хэрэг үргэлжлүүлэн шалгагдана. Тиймээс бид ямар нэгэн байдлаар өмгөөлөгчийн зөвшөөрөлгүй тэдний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Т.Чимгээг бас хамаагүй хүмүүстэй уулзуулж болохгүй гэдгийг анхааруулсан.

-Т.Чимгээгийн аюулгүй байдлыг хэр хангаж байна. Төрөөс хамгаалалт өгсон үү?

-Бид өөрсдийнхөө боломж бололцоогоор аюулгүй байдалд нь анхаарч байна. Төрөөс ямар нэгэн хамгаалалт гаргасан зүйл байхгүй.

-Улаанбаатар хотод эмчлүүлж байна уу?

-Дүүгийнхээ байгаа газрыг одоогоор хэлэх боломжгүй байна. Өнөөдрийн байдлаар Т.Чимгээ суллагдаад дөрөв хонож байна.

-Т.Чимгээгийн сэтгэл зүйн байдал нь тогтворжсон уу?

-Яг үнэндээ зургаан жил хүний эрхэнд хоригдож байсан хүнд гэр бүлийнхэнтэйгээ уулзах шиг сайхан зүйл юу байхав. Олон жил хорих байгууллагад хүний эрхэнд, элдэв дарамт шахалтад байсан болохоор амархан цочих, айх, түгших зэрэг сэтгэл зүйн шинж тэмдэг илэрч байна. Бид аль болох сэтгэл санааг нь тайван байлгахыг хичээж байна. Гэсэн хэдий ч дүрэмт хувцастай хүнээс жийрхэж байна. Тагнуулын байгууллагынхны унадаг байсан шиг том хар машинууд харахаараа айж байна. Өөрөөр хэлбэл, энгийн амьдралд дасахын тулд сэтгэл зүйн олон сорилтуудтай нүүр тулж байна.

-Т.Чимгээгийн хүүхдүүд ээжийгээ гарч ирснийг хэрхэн хүлээж авав?

-Ээжгүй өнгөрүүлсэн он жилүүдийн хар барааныг энд дурдах илүүц биз. Т.Чимгээ одоо эмээ болсон. Хоёр ач, хоёр зээтэй. Анхны зээгээ л харж байсан. Үлдсэн гурван зээ нь Т.Чимгээг хорих ял эдэлж байхад гарсан. Одоо л жинхэнэ эмээгийн дүрээр шинэ хүмүүстэйгээ ойртож танилцах боломж гарч байна.

-Ар гэрийнхэн нь хэрхэн аж төрж байна. Т.Чимгээгийн нөхөр нь ажил эрхэлж байгаа юу. Ковидын үед хэн бүхний амьдрал, амьжиргаа амаргүй л байгаа шүү дээ?

-Ахан дүүс нь тал талаас нь чадах чинээгээрээ л дэмжиж байна. Ямартаа ч дүүгийнхээ гэр бүлийг хоосон хонуулахгүйн төлөө бид бүхэн хичээж байгаа. Нөхөр нь ажил хөдөлмөр хийсэн зүйл байхгүй.

-Хэргийг хэзээнээс дахин шалгаж эхлэх талаар та бүхэнд мэдэгдсэн үү?

-Энэ талаар бидэнд ямар нэгэн мэдээлэл алга. Манай өмгөөлөгч л мэдэх байх.

-Б.Содномдаржаатай холбоо барьсан уу?

-Тэр хүнтэй бид огт холбогдоогүй. Хүмүүс М.Зориг агсны хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэж ярьсаар байгаад энэ хоёр хүнийг ямар нэгэн байдлаар холбоотой мэтээр ойлгоод байдаг. Гэтэл нарийн яривал шүүх хурал дээр л бие биенээ хардаг хүмүүс шүү дээ. Хорих ангиас батлан даалтаар суллагдмагцаа хоорондоо утсаар яриад байж байх тийм зүйл ерөөсөө байхгүй.

-Тагнуулын байгууллагаас тагнадаг чагнадаг, мөрддөг мөшгидөг талаар та болон Т.Чимгээгийн нөхөр хэлж байсан. Одоо Т.Чимгээ батлан даалтад гарчихсан учраас түүний хөдөлгөөн бүрийг хянаж байгаа юу?

-Тагнуулын байгууллага тагнаж чагнасан гэдгээ хэзээ ч хэлэхгүй, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Магадгүй одоо та бид хоёрын яриаг ч чагнаад л байж байгаа. Одоо больё гээд болчихгүй байх. Мэдээж манай байгууллагаас тагнаж, чагнаагүй гэдэг зүйлийг ярина. Бид ч тагнасан гэж баталж чадахгүй. Том зургаар нь харвал улс орны нууц байгууллага зүгээр гараа хумхиад суугаагүй байх.

-Таны өлсгөлөн зарласан үйл явц Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг суллуулахад нөлөөлсон гэж бодож байна уу?

-Миний өлсгөлөн зарласан шалтгаан нэгдүгээрт, С.Зориг агсны амь насыг хохироосон гэмт хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг суллуулах, хоёрдугаарт, Монголын шүүх, прокурорын байгууллагын хууль бус, шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцсэн. Уг тэмцлийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд нар ирж уулзсан. Би эдгээр хүмүүс миний тэмцлийг ойлгоод гарч ирж байна гэдэг бол Монголын шүүхийн тогтолцоо гажсаныг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон.

Мөн Монголын мянга мянган шүүгчид бохир улстөрч дагаж намираад, түүний гар хөл болоод байж болохгүй юм байна гэдэг сигналь авсан гэдэгт итгэлтэй байгаа. Бохир улстөрчдийг дагаж гүйсэн шүүгчдийн хувь заяа хаашаа эргэж байгааг харсан болохоор Монголын хууль, шүүхийнхэн дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг тунгаасан байх. Тиймээс өлсгөлөн зарласан маань тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн гэж бодож байгаа.

-Таныг өлсгөлөн зарлах үед иргэд нэлээд дэмжиж байсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллагдсан үйл явцыг иргэд хэрхэн хүлээж авав?

-Таних танихгүй олон мянган хүн баяр хүргэж байна. Миний дүүгийн төлөө. манай гэр бүлийн төлөө биднээс ялгаагүй сэтгэлээ чилээж байсан Монголын ард түмэндээ баярлалаа, бурхандаа залбирч сүүгээ өргөж байсан ээжүүдэд баярлалаа. Намайг өлсгөлөн зарлаж байх үед олон хүн ирж сэтгэл санаагаар дэмжсэн. Таван настай хүүхэд ирээд өөрийнхөө хамгийн хайртай тоглоомыг бэлэглэж байлаа. Арван настай хүүхэд "Дүүгээ өмгөөлж тэмцэж байгаа ах танд баярлалаа" гээд зураг зурж өгсөн.

Хүүхдүүд нарийн ширийн учрыг ойлгохгүй ч дүүгийнхээ төлөө тэмцэж байгаа ах хүнийг дэмжиж байна. Гадаад дотоодоос олон ч хүн сэтгэлийн дэм өгсөн.

Би албан тушаал, эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө тэмцээгүй. Гагцхүү хилс хэргээр гүтгэгдсэн дүүгээ шоронгоос амьд гаргаж авахын төлөө л тэмцсэн. Цаашид хууль шүүх, прокурорын байгууллагын худал хуурмаг байдлыг илчлэх тэмцэл үргэлжилнэ. Тиймээс ард түмэн та бүхэн дахин ийм шударга бус зүйл дахин гаргуулахгүйн тулд бидний тэмцэлд нэгдээрэй.

-Зарим иргэд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн иргэд суллагдчихлаа хэмээн шүүмжилж байна. Та үүнийг юу гэж харж байна?

-Би тийм яриа гаргаж байгаа хүмүүсийг харж байгаа.

Сүүлдээ энэ хэрэгт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг хамаатуулж байгаа харагдана лээ. Би тэр хүнтэй хамаатан садан биш, танил тал ч биш. Ц.Нямдорж гуай Увсын хүн, би Дорноговийн хүн. Гэхдээ тэр хүнтэй санал нийлдэг зүйл нь энэ хэргийн шүүх хурлыг ил болгочих гэдэг асуудлыг анхнаас нь хэлж байсан. Ил байлгаад хэн юу хэлж байсныг харуулчих гэдэг үндсэн байр суурыг илэрхийлж байсан. Миний хувьд ч шүүх хурлыг ил болгох саналыг удаа дараа тавьж байсан.

Гэтэл Э.Бат-Үүл гэж хүн 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт орох үеэр "Алуурчдыг олсонд би баярласан. Баярлахдаа С.Эрдэнэд баяр хүргэсэн" гэж ярьж байсан. Гэтэл саяхан телевизээр "Айл шатаасан алуурчны үгээр үг хийж байна, Ц.Нямдорж" гэж ярьж байгаа юм. Тэгвэл тэр алуурчны үгээр үг хийгээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьж байхад баярлаад явж байснаа мартаад шоронгоос гаргачихаар ингэж ярьж болох юм уу. Үнэхээр Э.Бат-Үүл шударга хүн байсан юм бол тэр үед "Алуурчны үгээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронд хийчихлээ" гэж яагаад яриагүй юм бэ.

Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаатарын үгээр шоронд хийчихээр зөв гээд, шоронгоос гаргачихаар буруу гээд байж болохгүй. Тиймээс Бат-Үүлтэнгүүд өнөөдөр тэднийг алуурчин хэмээн цоллож байна.

-Энэ талаар зарим нэг улсторчид оорийн үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн байна лээ?

-Миний дүү Т.Чимгээ эмэгтэй хүн, эх хүн байж хүн алах уу. Б.Содномдаржааг та нар харсан, даруухан дөлгөөн хүн байсан. Эрүүдэн шүүлгэж, зодуулж байхдаа ч Ц.Амгаланбаатарт "Би чамайг дүүгээ гэж боддог байсан. Хөтлөөд явдаг байсан" гэж хэлээд зодуулж байсан. Ийм хүмүүс захиалга аваад хүн алах уу. Дээр нь Э.Бат-Үүлийг энэ хэргийг зохион байгуулсан хэмээн тагнуулын байгууллагаас хэрэгг татсан. Энэ талаар Ц.Амгаланбаатарт хэлсэн.

Гэтэл Э.Бат-Үүл "Би Ц.Нямдоржийг энэ хэргийн захиалагч хэмээн сэжиглэж байгаа учраас тэр байж магадгүй" гээд л ярьж байна. Сэжиглэх таамаглах, эсвэл баримт нотолгоо байхын аль нь үнэнд ойр байх вэ. Тиймээс гүтгэгдсэн хүмүүс нь суллагдаад жинхэнэ гэмт хэрэггнүүд илчлэгдэх ойртох үед Э.Бат-Үүл мэтийн хүмүүс алуурчид суллагдчихлаа гэсэн яриа гаргаад байгаа юм л даа.

Хар ухаанаар бодоод үзэхэд, 10 жил хамт сурчихаад 30 жилийн дараа нэгнийгээ танихгүй байх тохиолдол байдаг. Гэтэл 1998 оны аравдугаар сарын 2-нд гэрийнх нь гадаа гүйж явахад нь харсан гэх хүнээ 30 жилийн дараа зургийг нь зуруулаад, дүр төрхийг нь тодоос тод санаж байна гээд бод доо. Дээр нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэх нөхөр Ц.Нямдорж гишүүнтэй албан тушаал булаацалдаж, хонзогносон хонзогнолдоо Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг алуурчнаар нь дуудаж байна. Тэр бол зүгээр албан тушаал, эрх мэдлийн төлөө хөөцөлдөж байгаа хүн. Харин би бол дүүгийнхээ төлөө явж байгаа хүн. Харин тэр яаж ийж байгаад албан тушаалтай үлдэх, Ц.Нямдоржийг дийлэхийн тулд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг золиосолно гээд л явж байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
4
angry an post
2
627064
27 эможи

МОДНЫ-2 HOTEL тэй
2021-05-26 07:56
БУЛГАН АВГАЙ МОДНЫ-2т ТОМ ТАНСАГ ЗОЧИД БУУДАЛТАЙ БУЛГАН ШҮБА НӨМӨРӨӨД Л ХЭВТЭЖ БАЙДАГ ГЭНЭ ЛЭЭ
Бат
2021-05-21 15:19
Энэ хүн их ухаалаг монгол ах хүн байна.
Алуурчин
2021-05-21 13:44
Алуурчин. Нямдоржийн гүйцэтгэгч
зочин
2021-05-21 11:38
хэрэг хийгээгйү бол яагаад айгаад байгаа юм болоо нямка хамгаална гээ биз дээ
otgonbayr
2021-05-20 22:25
эбэ батүүл Булган нарыг ясыг нь цайтал хорьж цагдаад л энэ хэрэг бүрэн илрэнэ
Зочин
2021-05-20 17:46
Бат үүл, Элбэгдорж 2 баахан хүмүүс дагуул очиж мөрөө, эд мөрийн баримтыг балласан бил үү, Нямдорж гуай очиж балласан бил үү хүмүүс ээ.
Зочин
2021-05-20 15:58
яг л товч тодорхой ярьжээ, мундаг байна
Агий
2021-05-20 14:56
Гайхалтай чадварлаг дайчин Мундаг Ах юмаа Бахархаж байдаг шдээ Удахгуй харууланаа Хэн НЬ Хэн ГЭДЭГ нь мэдэгэдэхэд ОЙРХОН БОЛООД БАЙНА ДАА
зочин
2021-05-20 14:26
булган бүгдийг мэднэ. асуудалын гол нь булган. ер нь мэдэхгүй ч гээд яах билээ?
Зочин
2021-05-20 12:25
Энэ 2г мөн гэж бгаа малаа алуурчны үгээр үг хийж хилс хэрэгт унагасан.Яагаад ганц амьд гэрч Булганыг шүүх хуралд оруулдаггүй юм бэ.Булган энэ 2 биш бна гэж шууд хэлсэн гэж бгаа.Тухайн үеийн ам зураг эмэгтэй нь өндөр эрэгтэй нь намхан бсан.Одоо энэ 2 эсрэгээрээ.Амгаланбаатар гээд 1 гүтгэгчийн амаар шийдсэн хэрэг
Зочин
2021-05-20 10:32
Ах бол цэгцтэй ойлгомжтой ярилцлага өгч.Хүн бүр энэ хэргийн талаар янз бүр сонсоноороо ойлгодог .Олон жил илэрсэнгүй.Тэр үеийн ас хурандаа нарыг ажлаас нь зайлуулж...хэргийг захиалагч нар будилаантуулах ажлыг сайн хийсэн байх...Хурандаа нар бол багцаалдаж л байгаа даа....
Доёо
2021-05-19 21:06
Энэ 2 алуурчид гэдэгийг 3 шатны шүүх баталсан Нямдорж бол захиалагчыг хамгаалагч
Иргэн
2021-05-19 12:57
Энэ 2 хүн аль нь ч захиалагч биш дээ.
Зочин
2021-05-19 11:47
С. Зоригийн хэргийг бүхэлд ил болгоно гэсэн шүү дээ. Одоо ил болгочих л доо. Тэгвэл хэн алуурчин мөн, хэн нь захиалагч юм, үгүй бол зөвхөн шунахай сэтлээр юмуу? Нямдорж, Бат-Үүл хоёрын энэ хэргийн захиалагч нь мөн эсэх нь нотлогдоно шүү дээ.
keyboard_arrow_up