ЦЕГ: Сургуулийн аврах шатнаас унаж амиа алдсан эмэгтэйн хэргийг шалгаж байна
2021 оны 5 сарын 19
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “97-р сургуулийн 3 дугаар давхрын аврах шатнаас эмэгтэй хүн уначихсан байна” гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны 13:22 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад БЗД-ийн харьяат 48 настай, эмэгтэй нь тус сургуулийн 3 давхрын аврах шатнаас унаж гэмтэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас баржээ.
Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
627065
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: