Мэргэжлийн хяналтын 2200 алба хаагч бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна
2021 оны 5 сарын 19
МХЕГ-ын мэдээллээр улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим алба хаагч "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалд хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Тус байгууллагын ажилтан, улсын байцаагч нар эмч, эмнэлгийн болон цагдаа, онцгой байгууллагын ажилтнуудын нэгэн адил халдвар хамгааллыг сахиулан хянаж 24 цагаар үүрэг гүйцэтгэн халуун цэгт хагас цэрэгжилтийн байдлаар ажиллаж ирлээ. Энэ нь тухайн мэргэжлийн үүрэг, онцлог байдаг гэдгийг тодотгож байна.
Тэд салбар бүрд бэлэн байдлыг хангуулан гадаадын улс орнуудаас иргэдээ татахаас авахаас эхлээд хилийн боомт бүрд, мөн оршуулгын үйл ажиллагааг хүртэл хянан ажиллаж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627081
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: