Б.Баатархүү: Ц.Анандбазартай холбогдох “хохирогч“ гэх хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч байна
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан гэх асуудалд холбогдсон. Түүнд холбогдох уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэх талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрбээр " УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлаар Мөрдөн байцаах албанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Цахиур.мн сайтаар цацагдсан нэр бүхий УИХ-ын гишүүнтэй холбогдох хохирогч гэх тодорхой хүмүүс гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан. Үүнд олон хүний нэр дурдагдаж байгаа тул хохирогч гэх хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байна. Мөн үүнтэй холбогдуулан ажлын хэсэг ажиллаж байгаа. " гэв.
Мөн тэрбээр "Metoo хөдөлгөөнийг санаачлагчдын нэг М.Нарантуяа гэх эмэгтэйг гудамжинд явж байхад нь биед нь халдсан хэрэг гарсан тухай тодруулсан. Уг гудамж, талбай, олон нийтийн газарт танхайрсан асуудлыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа" хэмээн мэдээлэв.