Усанд осолдсон хүүхдийн цогцос модонд тээглэсэн байжээ
2021 оны 5 сарын 20
Усанд унаж, осолдсон хүүхдийн цогцсыг олж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хоохойн ам гэдэг газар Туул голд 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр осолдсон хүүхдийн цогцсыг Аврах ангийн эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр /2021.05.19/ 18:48 цагт оллоо.
Цогцсыг осолдсон газраас 13 км-ын зайд Бөөгийн бууц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж, БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
627099
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: