Улаанбаатарт 24 хэм дулаан, шороон шуургатай Улаанбаатарт 24 хэм дулаан, шороон шуургатай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 24 хэм дулаан, шороон шуургатай

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

Нийслэлд өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Нутгийн баруун хагаст, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 5 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсэж өдөртөө 0-5 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Бороо орохгүй. Зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, 20-22 хэм дулаан байна.

2021 оны 05 дугаар сарын 22-26 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар  секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. 22-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627141
0 эможи

keyboard_arrow_up