Сайхан сэтгэлтэй ах эгч нараа найзад минь туслаач Сайхан сэтгэлтэй ах эгч нараа найзад минь туслаач
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сайхан сэтгэлтэй ах эгч нараа найзад минь туслаач

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

“Өвчин хэлж биш хийсч ирдэг” гэдэг. Энэ л учраар Бибишийн Сэлэнгэ охинд “ялгаралгүй мезинхимийн дугуй эсийн гаралтай хорт хавдар” тусчээ. Хэдийгээр онош нь гарсан ч Хавдар судлалын үндэсний төвөөс “Бид эмчилж чадахгүй” гэх хариу өгсөн аж. Тиймээс ар гэрийнхэн нь төрөл бүрийн гарц хайж гадагшаа хандахад БНСУ-ын Улсан хотын их сургуулийн дэргэдэх Олон улсын эмнэлгээс эмчлэгдэх боломжтой гэсэн хариу авсан байна. Гагцхүү тэнд очоод хими эмчилгээ хийлгэнэ, хоёр удаа мэс засал эмчилгээ гээд нийт зардал 150 сая төгрөг болох юм. Хурааж цуглуулсан мөнгөгүй, бусдын адил эгэл амьдарч байгаа хүмүүст ийм их хэмжээний мөнгө байна гэж үгүй. Тиймээс Б.Сэлэнгэ охин нийт ард түмэндээ хандаж, тэдний сэтгэлийн дэмээр эмчлүүлж байна.

Б.Сэлэнгэ охин Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн Б.Цэцэгмаа багштай 12 а ангид сурдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр тэр эмнэлгийн орон дээр шанлан хэвтэх бус амьдралын их далайд хөл тавихаар шалгалт өгөөд алхаж байх учиртай. Гэхдээ тэр сэтгэлийн хаттай, шантрашгүй охин гэдэг нь юу юунаас харагдана. Тиймдээ ч тэрээр “Би удахгүй эрүүл болно. Монголынхоо бүх ард түмэнд өртэй гэж бодож хүн бүхэнд хүнлэг хандаж, хүн бүхэнд тусалж, амьдарна” гэж ярьж байна.

Б.Сэлэнгээгийн аав Ц. Бибиш нь эрчим хүчний салбарт өндөр хүчдэлийн монтер, цахилгаанчнаар тасралтгүй 22 жил ажилласан хүн. Гэвч тэрээр 2014 онд  “Дөргөн-УЦС” компанид операторчиноор ажиллаж байх үедээ ажил үүргээ гүйцэтгэж яваад хорвоог орхижээ. Тухайн үед Б.Сэлэнгээ маань дөнгөж л 10-хан настай байсан.  Энэ л амьдралын хар шуурга охиных нь сэтгэлд одоо ч мартагдаагүй.  Магадгүй сэтгэл зүйн зовлон, аавгүй байхын зовлон түүнд маш ихээр нөлөөлсөн нь мэдээж. Гэхдээ л эгч дүү дөрөв сайн ээжийн ачаар хэнээс ч дутахгүй өдий зэрэгт хүрсэн. Б.Сэлэнгээгийн ээж Ц. Энхцэцэг нь Ховд аймгийн Жаргалант сумын наймдугаар цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг бөгөөд боловсролын байгууллагад 23 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа ирээдүй хойч үеийн хүмүүжүүлэгч хүн аж. Одоо Б.Сэлэнгээд олон түмний халуун сэтгэлийн дэм л хэрэгтэй болжээ.

Тийм ч учраас их бага гэлтгүй хүмүүс сайн санааны үүпднээс түүнд сэтгэлийн алгаа дэлгэсээр байгааг дуулгах хэрэгтэй. Б.Сэлэнгэд хүүхэд багачуудаас хүртэл олон зуун захидлыг өөрсдийнхөө хэмжээнд мөнгөтэй илгээсээр байгаа аж. Олон захидлын нэгээс дурдахад Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн Э.Ууганзаяа багштай 6а ангийн  сурагчид Б.Сэлэнгэ хэмээх охинд  зориулан захидал бичжээ. Хүүхдийн сэтгэл гэдэг сайхан юм. Тэд захидалдаа  “Сэлэнгээ эгчээ та түргэн эрүүл болоорой. Эмчилгээгээ сайн хийлгээрэй. Сэлэнгээ эгчээ манай аймгийн эмч, дарга нар танд туслаж байгаа биз дээ. Та даарч болохгүй шүү. Улаанбаатар хотод хүйтэн байна уу. Биеэ сайн бодоорой. Сайн эмчлүүлээрэй эгчээ”  хэмээн сурагчийн гараар бичсэн энэ л гэгээн сэтгэлийн дулаан үгтэй захидлууд миний өмнө байна.

Мөнхүү нэгэн захидлаас харахад “...Б.Сэлэнгэ маань найз нөхөдтэйгөө инээлдээд, баярлаад аз жаргалтайгаар гүйж явсан. Гэвч нэг л өдөр хорт хавдар гэх өвчинтэй нүүр тулсан билээ. Найз маань энэхүү өвчнөөр өвдөөд хоёр жилийг ардаа орхижээ. Энэ мэдээг анх сонсоход үнэхээр итгэмээргүй санагдсан. Бид бүхэн найздаа нэгэн сэтгэл, зүрхээр хөдөлж, тусалж бас сайн сайхны төлөө өдөр болон залбирч байгаа. Сэлэнгэ маань үнэхээр сэргэлэн цовоо, бас хөгжилтэй охин. Гэвч ингээд өвдөөд, өвчиндөө шаналаад уйлж байгааг нь харахад сэтгэл их өвддөг. Монголын сайхан сэтгэлт ах, эгч нар аа бидний найзад туслаач, бид эргээд найзтайгаа хөтлөлцөөд гүймээр байна. Бид цаашид их сургуульд суралцаж, эх орондоо хийх бүтээх зүйлсээ хамтдаа бүтээмээр байна. Буян буцаад ирэхдээ бороо шиг асгарах болно...Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Г.Номин” гэх мэтээр захидлууд ирсээр байна.

Хаан банк: 5862077840-Ц.Энхцэцэг

Холбоо барих утас: 9947-8461, 9499-6161

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627172
0 эможи

keyboard_arrow_up