“ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА 100” тууж, романы уралдааны ШИЛДГҮҮД шалгарлаа “ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА 100” тууж, романы уралдааны ШИЛДГҮҮД шалгарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА 100” тууж, романы уралдааны ШИЛДГҮҮД шалгарлаа

2021 оны 5 сарын 21

Arslan.mn

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замнал, үйл ажиллагаа, нэр хүнд, алба хаагчдын ажил үйлс, амьдрал ахуй, алдар гавьяаг түгээн дэлгэрүүлж, мөнхжүүлэх, олон нийтэд сурталчлах, уран бүтээлчдийн авьяас чадварыг дэмжиж, бүтээл туурвилыг нийтийн хүртээл болгох зорилгоор хүүрнэл зохиолын уралдааныг зохион байгуулсан билээ. Уралдаан жил гаруй хугацаанд үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа.

Уралдаанд 10 уран бүтээлчийн 9 тууж, 2 роман, нийт 11 уран бүтээл ирүүлснээс Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч С.Батжаргалын “Өр төлөөс”, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч С.Пүрэвсүрэнгийн “Монгол Улсын төлөө зүтгэе”, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, хүүхдийн зохиолч, яруу найрагч Г.Ганболдын “Хүрээ аллага” туужууд эхний 3 байранд, романы төрөлд нэг, хоёрдугаар байр тодроогүй ба гуравдугаар байранд залуу зохиолч Х.Буянбатын “Бидний амар тайван амьдрал” роман тус тус шалгарсан.

Arslan.mn

Дээрх уралдаанд амжилттай оролцож, бүтээл нь шалгарсан зохиолчдод шагнал гардуулах арга хэмжээг энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын концертын их танхимд зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уралдааны шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, утга зохиол судлаач, шүүмжлэгч П.Батхуяг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Ү.Хүрэлбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хэл бичгийн ухааны доктор, сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр нар ажилласан байна. Мөн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг сонсдог ном болгон гаргаж, нийтийн хүртээл болгохыг онцолсон юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627177
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up