ЭЦА: “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хууль бусаар ашиглаж байсан 57 техник, хэрэгслийг хураан авлаа ЭЦА: “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хууль бусаар ашиглаж байсан 57 техник, хэрэгслийг хураан авлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭЦА: “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хууль бусаар ашиглаж байсан 57 техник, хэрэгслийг хураан авлаа

2021 оны 5 сарын 21

Байгаль орчны яам, Экологийн цагдаагийн албатай хамтран “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Тэгвэл тус арга хэмжээтэй холбоотойгоор Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Г.Түмэн-Одоос тодрууллаа. Тэрээр "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дугаар хэсгийн 5.1.8, Засгийн газрын 2020 оны 64 дүгээр хуралдааны тэмдэглэл, “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” 2020 оны 169, А/698, А/336, А/242 дугаар хамтарсан тушаалын хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийн хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан удирдамжийн дагуу дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумдын нутаг дэвсгэрт энэ оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 12-ны өдрүүдэд ажиллалаа.

Arslan.mn

Дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтын 11 пост ажиллуулж эхлээд байгаа юм.

Энэ удаагийн хяналт шалгалтаар Ерөө сумын Ялбаг гэх газарт ууланд нуусан болон эзэнгүй орхигдсон, хариуцах эзэнд нь удаа дараа мэдэгдсэн боловч авахгүй байгаа экскаватор 23, ковш 10, бульдозер 1, алт угаах төхөөрөмж 16, ачааны автомашин 3, бусад 4, нийт 57 техник хэрэгслийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2 авто кран, 1 хүнд даацын тээвэрлэгч механизмыг дайчлан ачиж тээвэрлэн хяналтын постод татан төвлөрүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас лацдаж, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгч, дээрх талбайг бүрэн чөлөөлсөн.

Arslan.mn

Мөн тус сумын “Хорийн даваа” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 13 техник, хэрэгслийг бүгдийг нь, “Өлөнт”, “Харганат” гэх газарт урьд бүртгэлжүүлсэн 54 техник, хэрэгслээс экскаватор 11, алт угаах төхөөрөмж 3, ачааны машин 6, ковш 1-ийг талбайгаас гаргасан.

Хяналт, шалгалтын хүрээнд Ерөө сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 4 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шалгаж Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлсний дараа үйл ажиллагаа явуулах зөвлөмжийг өгч, Баянгол сумын нутагт байрлах Нарангийн голын эхэнд голын голдирол өөрчилсөн, хоолой тавьж шороогоор хаасан байсныг засуулж, урсгалыг хэвийн болгосон.

Мөн Ерөө сумын нутаг дэвсгэрт хийгдсэн хяналт шалгалтаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлэн, 1 нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, 3 экскаваторын компьютерыг эд мөрийн баримтаар хураан авч, экскаватор 5, ковш 2, алт угаах төхөөрөмж 2, цахилгаан үүсгэвэр 2, ачааны машин 3, нийт 14 техник хэрэгслийг лацдаж битүүмжлэн Экологийн цагдаагийн албанд шалгалтын ажиллагаа явуулж байна." хэмээлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
627184
3 эможи

Зочин
2021-05-22 15:06
Завхан чи яг үнэнийг хэллээ. Байгаль орчингоо нутгийн иргэд сүйтгэдэг!
Завхан
2021-05-21 21:44
Зөвхөн уул уурхайн нөхөн сэргээлт ярих юм. Тусгай зөвшөөрөл нэрээр хатсан шатсан 1 мод унагаж цагаалж ачихад хэдэн ногоон зулзаган мод хяддаг гэдгийг судалсан уу? Орон нутагт ойн нөхөн сэргээлт бол жинхэнэ жонхуу болдог шүү !
keyboard_arrow_up