Дохио: Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Дохио: Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дохио: Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2021 оны 5 сарын 22

УЦУОШГ-аас цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна.  Өнөөдөр Өмнөговь, Дорноговь, Дундговийн нутгаар  салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Мөн Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсэг, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.


Хур тунадас:  22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 23,24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28-30 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурна.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн , өдөртөө 4-9 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12  градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627190
0 эможи

keyboard_arrow_up