Шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт ЗОРЧИХГҮЙ байхыг анхаарууллаа Шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт ЗОРЧИХГҮЙ байхыг анхаарууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт ЗОРЧИХГҮЙ байхыг анхаарууллаа

2021 оны 5 сарын 24

Arslan.mn

УОК-ын шийдвэрээр өчигдрөөс буюу тавдугаар сарын 22-оос эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг нээсэн. Улмаар хотоос гарах болон орох хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр сэрэмжлүүлэг хүргэлээ. 

Тэрбээр “Орон нутгийн дархлаажуулалт дөнгөж 15 хувьтай байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна. Орон нутаг руу зорчиж буй 17-оос доош насны хүүхдүүдээс PCR шинжилгээ авахгүй байгаа. Хэдийгээр хүүхдүүд орон нутагт очоод 14 хоног тусгаарлагдах хэдий ч шинж тэмдэггүй өвдөж халдварын дамжуулах эрсдэлтэй” гэв. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт коронавируст халдварын 48 тохиолдол бүртгэгджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
627215
1 эможи

keyboard_arrow_up