Бурхан багшийн Их Дүйчин өдөр хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идвэл сайн Бурхан багшийн Их Дүйчин өдөр хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идвэл сайн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Бурхан багшийн Их Дүйчин өдөр хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идвэл сайн

2021 оны 5 сарын 26

Arslan.mn

Бурхан Багшийн Их Дүйчин өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын арван таванд тохиодог бөгөөд энэхүү өдөр нь Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой юм.

Бурхан Багшийн Их Дүйчин өдрийг (Весак) дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяныг хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон энэ өдрийг баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Бурхны шашинт Азийн зарим улс орны төр засгаас энэхүү өдөр ярга бойн газрыг хаах, архи дарс худалдаалахыг хориглох, зугаа цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг байна.

2500 жилийн тэртээгээс Бурхан Багшийн сургаалын хүн төрөлхтний эв санааны нэгдэл, оюуны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, эдүгээ ч дэлхийд олон зуун сая хүн ард энэхүү тэмдэглэлт өдрийг тэмдэглэж буй ач холбогдлыг харгалзан үзэж, 1999 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/54/L59 тоот тогтоолоор Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарласан юм.

Бурхан Багшийн Их Дүйчин өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан авч 1990 оноос Бурхан Багшийн Их Дүйчин өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж ирсэн болно.

Монголын бурхны шашны сүм хийдүүд, Монголын сүсэгтний холбоо Бурхан Багшийн Их Дүйчин өдрийг Бурхны шашинт бусад орны жишгээр баяр амралтын өдөр болгох гэсэн хүсэлтийг Монголын үндэсний шашин соёлоо эрхэмлэгч нэр бүхий УИХ-ын гишүүд хүлээн авч дэмжсэн ба уг хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20 өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхын саналаар баталж, Бурхан Багшийн Их Дүйчин өдрийг нийтийн баяр амралтын өдөр болсон. Ингэснээр Бурхан Багшийн Их Дүйчин өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан буянт үйлсийг дэлгэрүүлж байхыг онцлон тэмдэглэсэн.

Нийтээр Бурхан Багшийн Их Дүйчин өдрийг доор дурдсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхийг Гандантэгчэнлин хийдээс хүсэж байв.

  1. Бурхан шүтээнд тахил өргөх, эргэл мөргөл хийх, хурал ном цахимаар айлтгуулах, гэмшил наманчлалаа үйлдэх, өргөл хандив өргөх,
  2. Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах,
  3. Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих
  4. Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах, хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
  5. Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх,
  6. Ядуу хоосон, өвчтэй зовлонтой, төөрөлдөн  явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
  7. Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
  8. Бурхан Багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургаал номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маани мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
  9. Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627299
0 эможи

keyboard_arrow_up