Тэтгэврийн зээлгүй байсан 194,100 ахмадад нэг сая төгрөгийг олгож дуусчээ Тэтгэврийн зээлгүй байсан 194,100 ахмадад нэг сая төгрөгийг олгож дуусчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэврийн зээлгүй байсан 194,100 ахмадад нэг сая төгрөгийг олгож дуусчээ

2021 оны 5 сарын 28

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зургаан сая хүртэлх төгрөгийг зээлийг тэглэсэн билээ. Тухайн үед 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэж байв.

Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 2021 оны тавдугаар сарын 9-нөөс нэг сая төгрөгийг олгож эхэлсэн. 

ХНХ-ын сайдын мэдээлснээр 194,100 ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43,900 ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийн олгож дуусчээ.

2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш нас барсан хүмүүсийн мөнгийг өвлүүлэх замаар ар гэрийнхэнд нь олгоно. Үнэт цаас өвлөгдсөн иргэд доорх зааврын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн ҮЦТХТ-д хандах юм байна.

 

Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос 216 тэрбум төгрөгийг хуримтлуулж, ахмадуудад нэг сая төгрөгийг өгчээ.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627330
0 эможи

keyboard_arrow_up