0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүйгээр товчоодоор нэвтрүүлнэ 0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүйгээр товчоодоор нэвтрүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүйгээр товчоодоор нэвтрүүлнэ

2021 оны 5 сарын 28

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 26-нд иргэдээс нийт 168 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 24 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.26 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 19 иргэн хандсанаас таван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод  явуулын нэг, суурин 56 цэгт 117 багийн 767 эмч, ажилтан ажиллаж, 22860 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Хот хоорондын автобусаар 40-өөс илүү хүн тээвэрлэхгүй, шаардлагатай бичиг баримтыг шалган, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчуулна. Тодруулбал, коронавирусийн халдварын эсрэг бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ, сүүлийн дөрвөн сарын хугацаанд өвдөөд эдгэрсэн тухай эмчийн магадалгаатай байх юм бол PCR шинжилгээ шаардахгүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй болон эхний тундаа хамрагдсан ч дараагийн тунгийн хугацаа болоогүй, вакцин хийлгээд 14 хоноогүй бол PCR шинжилгээний (72 цагийн) сөрөг хариу, түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу (48 цагийн)  шаардлагатай. 0-17 насны хүүхдээс PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй.

Шинжилгээ өгсөн иргэд болон өвчлөөд эдгэрснээс бусад 0-17 насны хүүхдийг тухайн зорчин очсон орон нутагт нь долоо хоног гэрийн ажиглалтад байлгана.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627332
0 эможи

keyboard_arrow_up