Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээв Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээв

2021 оны 5 сарын 28

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ. 

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

Харин Б.Эрдэнэбатыг бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нийт 7 жил хорих ял оногдуулсан юм.  Мөн Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлаас заримыг нь шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй байна гэж үзэн, хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627337
0 эможи

keyboard_arrow_up