СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн түвшинг 15 см даваад байна СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн түвшинг 15 см даваад байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн түвшинг 15 см даваад байна

2021 оны 5 сарын 28

Arslan.mn

2021 оны тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хэрлэн голын усны түвшин өмнөх өдрөөс 10 см нэмэгдэж, үерийн түвшинг 15 см даван үерлэж байна.  Иймд Хэрлэн голын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Үер усны аюулаас сэрэмжлүүлэх нь:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627340
0 эможи

keyboard_arrow_up