БХБ-ын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Говь-aлтай аймагт ажиллалаа
2021 оны 5 сарын 28
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ -ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд нар Говь-Алтай аймагт ажиллалаа.
Аймгийн ГХБХБГазар, "Ундарга-Алтай" ААТҮГазрын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн аймгийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар сонссон байна. Түүнчлэн барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцож, холбогдох үүрэг чиглэл өгч ажиллав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627343
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: