НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА

2021 оны 5 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр /2021.05.27/ Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Баянгол дүүргийн хувьд уулзалтад оролцсон иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сайн мөрдөж, хүн хоорондын зайг баримталж уулзалтыг зохион байгуулав. Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “1990 оны ардчилал, хүний эрхийн төлөөх талбайн жагсаалд би өлгийтэй хүүхдээ тэврээд, эхнэртэйгээ оролцож байсан. Дуу хоолойгоо нэгтгэж байсан. Шударга ёсны төлөө ийнхүү жагсч байсан. Би шударга ёсны төлөө үргэлжлүүлэн тэмцэхээр, хариуцлагатай, ёс зүйт ардчилсан төрийг  цогцлоохын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Эдийн засаг хүчирхэгжиж, чинээлэг хангалуун дундаж давхарга бий болох ёстой. Монгол хүн бүр эх орныхоо өгөөж баялгаас  тэгш, шударгаар хүртэж эхэлсэн. Ажил хөдөлмөртэй, ашиг орлоготой, чинээлэг хангалуун айл өрх байх ёстой. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, Багануур, Бор-Өндөрийн уурхайнуудыг улсын мэдэлд авлаа. Асгат, Салхит, Тост Тосон бумба, Гутайн даваа, Ноён уул, Хармагтайн ордыг төрийн мэдэлд авч, заримыг нь  дархан цаазат газар болголоо. Өнгөрсөн хугацаанд хууль бусаар олгогдсон   ашигт малтмалын  938 лицензийг цуцалж, 7.2 сая га талбайг чөлөөллөө. Орд газрын баялгаас 230 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад сая төгрөг олголоо.

Утааны төлөө бид сүүлийн 20 жил тэмцэж, 800 тэрбум төгрөг зарцуулсан. Бууруулж чадаагүй. Харин сүүлийн хоёр жилд эрчимтэй тэмцэж, сайжруулсан түлшний үйлдвэртэй болж ажилласнаар утааг  50 хувиар бууруулсан.

Налайх дүүргийн автозамыг богино хугацаанд барьж  чадлаа. Дарханы замын ажлыг хийж эхлүүлсэн. Цаашид автозамуудыг сайжруулах, шинэчлэх ажил хийнэ. Цэвэрлэх байгууламжаа шинэчлэх гэж 30 жил ярьсан. Одоо шинэ Цэвэрлэх байгууламжтай болж байгаа. Миний бие 2018 онд АНУ-д албан ёсны айлчлал хийхдээ  шийдвэрлэсэн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхээр болсон. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын усны хангамж өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ гэдгийг онцолсон юм.

Мөн тэрбээр “Бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг төр дэмжих ёстой. Тэд бол баялаг бүтээгчид. Тэднийг дэмжиж байж ажлын байр бий болно. Баялгийн сангийн хөрөнгөө бид үр хүүхдэдээ, үйлдвэр барихад зориулах хэрэгтэй. Үр хойчдоо өр биш өв үлдээмээр байна. Ойрын 4-10 жилд томоохон үйлдвэр, аж үйлдвэрийн паркийг ашиглалтад оруулж, 138 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьж ажиллана” гэсэн юм.

Баянгол дүүргийн иргэд уулзалтын үеэр  шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхээр үйлдвэр барьж байгаа нь Монголын бүх иргэнд ач тустай үйл явдал юм. Ард түмний амьдрал хэцүү байна. Ард түмнээ харж шийдвэр гаргадаг, төр нь иргэдийнхээ аж амьдралыг тэтгэдэг, ажлын байр бий болгодог байх хэрэгтэй гэв. Мөн мөрийн хөтөлбөрийн 1.2.9-т “Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолыг нэмэгдүүлэн, шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусган, нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавихад онцгой анхаарч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ” гэж тусгасан нь нүдээ олсон заалт болсныг онцолж байлаа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627348
2 эможи

Зочин
2021-05-30 20:56
БҮХ САЙТААР ЭНЭ НЭР ДЭВШИГЧИЙГ БИЧИХ ЮМ. БУСАД НЬ ХААЧИВ АА? БҮХ САЙТЫГ ХУДАЛДААД АВЧИХСАН ЮМ УУ?
keyboard_arrow_up