КОВИД-ийн эсрэг вакцинжуулалтад зориулж АХБ Монгол Улсад $19 саяын зээл олгохоор болсон байна КОВИД-ийн эсрэг вакцинжуулалтад зориулж АХБ Монгол Улсад $19 саяын зээл олгохоор болсон байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

КОВИД-ийн эсрэг вакцинжуулалтад зориулж АХБ Монгол Улсад $19 саяын зээл олгохоор болсон байна

2021 оны 5 сарын 30

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин худалдан авч, иргэдээ дархлаажуулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн багцыг баталлаа. Энэхүү төслийг хөгжиж буй гишүүн орнуудынхаа вакцинжуулалтыг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй дэмжих зорилгоор АХБ-наас 2020 оны 12 дугаар сард эхлүүлсэн Ази, Номхон далайн орнуудыг вакцинд хамруулах 9 тэрбум ам.долларын АПВАКС хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэх юм.

Arslan.mn

“КОВИД-19 цар тахал Монгол Улсын эдийн засаг, иргэдийн эрүүл мэнд, амьдрал ахуйд ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава хэлээд, “АПВАКС хөтөлбөрийн хүрээнд үзүүлэх дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газарт уян хатан санхүүжилтыг шуурхай олгох замаар нэн тэргүүнд вакцинжуулах шаардлагатай хүн амын бүлэг, тэр дундаа халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийг вакцинд хамруулж, халдварт өвчний сөрөг нөлөөг бууруулж, цар тахлаас тогтвортой сэргэхэд нь туслалцаа үзүүлэх юм” хэмээн цохон тэмдэглэв.

2020 оны эхээр КОВИД-19-ийн халдвар анх гарч эхлэхэд Монгол Улс шуурхай арга хэмжээ авч халдварыг дотооддоо алдалгүй сэргийлж чадсан. Гэсэн хэдий ч 2020 оны 11 дүгээр сард дотоодод халдвар тархаснаар эрүүл мэндийн тогтолцооны хүчин чадалд хүндрэл учруулж эхэлсэн юм.

Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалд орж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 5.3 хувиар агшиж, нийт ажилчдын 5.4% буюу 63,900 хүн ажлын байраа алдсан. КОВИД-19-ийн улмаас ядуурлын түвшин 2018 оны 28.4 хувиаc эрс нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 82 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд КОВИД-19 цар тахлын нөлөөлөлд тэгш бус байдлаар өртөж байгаа бөгөөд халдвар авах эрсдэл нь илүү өндөр байна. Мөн хямралын улмаас жендерт суурилсан хүчирхийллийн тохиолдол өсч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага болон түр хамгаалах байранд ирэх эмэгтэйчүдийн тоо эрс нэмэгджээ.

АПВАКС хөтөлбөрийн хүрээнд олгож буй АХБ-ны санхүүжилтээр худалдан авах вакцин нь Монгол Улсын Засгийн газрын Вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд тодорхойлсон нэн тэргүүнд вакцинд хамруулах зорилтот бүлэг буюу нийт хүн амын дор хаяж 30 хувийг дархлаажуулахад дэмжлэг болно. Үүнд, КОВИД-19-ийн улмаас нас барах хамгийн өндөр эрсдэлтэй хүн ам болон тэргүүн эгнээнд ажиллаж буй 200,000 орчим хүн орж байгаа юм. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архаг, хууч өвчтэй хүмүүс болон туслалцаа шаардлагатай байгаа нийгмийн эмзэг бүлгийн хүн амыг вакцинжуулалтад хамруулна.

АПВАКС төслийн нийт санхүүжилт нь 43.82 сая ам.доллар байх бөгөөд үүнд АХБ-наас олгож буй тус бүр нь 9.5 сая ам.долларын дүнтэй энгийн болон нэн хөнгөлөлттэй зээл багтаж байгаа юм. Эдгээр зээлийн гэрээнд АХБ-ыг төлөөлж Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б. Жавхлан нар мөн гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк 21 сая ам.долларын хамтарсан санхүүжилтийг олгохоор төлөвлөөд байгаа бол Засгийн газрын зүгээс 3.82 сая ам.долларыг санхүүжүүлэх юм.

АПВАКС-ийн санхүүжилт нь АХБ-аас Монгол Улсад КОВИД-19-ийн үед олгож буй олон талт, цогц дэмжлэгийн нэг хэсэг болж буй бөгөөд 1993 оноос хойш тус банкнаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олгосон олон тооны төслүүдийн, тухайлбал 7 зээл, 10 буцалтгүй тусламж, 19 техникийн туслалцааны төслийн туршлага, сургамжид суурилан хэрэгжинэ.

Мөн түүнчлэн шинжилгээний лабораториудад тоног төхөөрөмж нийлүүлэх, КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт хийх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Ядуурлыг бууруулах Японы сангаас нэмэлтээр батлуулахаар АХБ ажиллаж байгааг мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627364
0 эможи

keyboard_arrow_up