М.Номиндарь: Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Реалторуудын ёс зүйн код“-ыг сахин биелүүлдэг М.Номиндарь: Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Реалторуудын ёс зүйн код“-ыг сахин биелүүлдэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

М.Номиндарь: Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Реалторуудын ёс зүйн код“-ыг сахин биелүүлдэг

2021 оны 5 сарын 31

Дэлхийн хамгийн том, хамгийн танигдсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын брэнд Сentury 21® нь 1971 онд АНУ-д байгуулагдсанаасаа хойш 50 жилийн гайхалтай амжилтын түүх, мэргэжлийн өндөр туршлага, дэлхийг хамарсан бизнес, хамтын ажиллагааны систем зэргийг бий болгож чадсан хүчирхэг Франчайз байгууллаа юм.

 

CENTURY 21® Франчайзыг нэвтрүүлсэн 79 дэх улс бол Монгол юм. Дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын №1 Франчайз болох CENTURY 21® -ийг Монгол улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт нэвтрүүлэх хүндтэй үүргийг “Номин Холдинг” ХХК өөртөө хүлээсэн нь томоохон амжилт дагуулж байгаа билээ. 

 

Харин өнөөдөр бид тухайн байгууллагын талаар илүү их мэдээллийг хүргэх зорилгоор  Century 21 Expert М.Номиндарьтай ярилцлаа. 

 

Өдрийн мэнд. Юуны өмнө бидэнд ажил мэргэжлийнхээ онцлогийг танилцуулаач? 

 

Баярлалаа. Би ШУТИС-ын Барилгын инженер архитектурын сургуулийг төгсөөд, ажлын гараагаа  “Номин Холдинг" ХХК-ийн "Номин Констракшн" буюу одоогийн  NCD группээс эхлүүлсэн. Одоогоор барилгын Мэргэшсэн төсөвчин. Барилгын төсөв, зураг төсөл, мөн барилгын ажлын зургийн орчуулгууд дээр ажиллаж байсан туршлагатай.  ”Номин Холдинг” ХХК 2017 онд Century 21 олон улсын Франчайзыг оруулж ирэн, Монгол дахь анхны салбараа үүсгэн байгуулахад үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн борлуулагч буюу агентаар C21-т ажиллах болсон.

 

Миний бие үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн анхан шатны сургалтад сууж байхдаа л анхны борлуулалтаа амжилттай хийж, үүндээ урамшин сайн ажилласаар Century 21-ээс тавьдаг олон болзолт шалгуурыг амжилттай давсан. Тухайлбал “Бүсийн хамгийн анхны өндөр үнийн дүнтэй борлуулалт", "Сард хамгийн олон тооны борлуулалт хийсэн агент" зэрэг болзлуудыг хангаж, 2018 онд “Хамгийн өндөр үнийн дүнтэй борлуулалт хийсэн агент” болсон минь тэргүүн шагнал "Centurion agent” цолыг надад авчирснаар, төд удалгүй 2019 оны 12 сард "Century 21 Expert” салбарыг амжилттай нээж байсан.

 

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажиллахын юу нь танд таалагддаг вэ?

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар бол Монголд харьцангуй сүүлд орж ирсэн, тун сонирхолтой, шинэлэг салбар бөгөөд үл хөдлөх хөрөнгө зуучлагчаар ажиллахад маш олон төрлийн мэдлэг, мэдээлэл шаардагддаг. Дээр нь ажлын шаардлагаар олон үйлчлүүлэгчидтэй харилцдаг болохоор өдөр бүр шинэ мэдрэмж авдаг. 

 

Мөн би зан харилцааны хувьд нээлттэй, олон хүнтэй харилцах дуртай,  бусдад аль болох тус болохыг хичээдэг хүн л дээ. Тийм ч учраас ажлын маань онцлог, хувь хүний минь зан чанартай нийцдэг нь ажилдаа дуртай байх нэг шалтгаан нь болдог.  

 

Бид хувь хүн юм уу барилгын гүйцэтгэгч компаниудад богино хугацаанд шаардлагатай мөнгийг нь олоход туслах үүднээс үл хөдлөх хөрөнгийг нь борлуулж өгдөг.  Энэ ч утгаараа барилгын захиалагч компаниудын хувьд яг л үндсэн борлуулалтын алба шиг нь хамтарч ажиллан, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, борлуулалтыг нь түргэсгэхэд тус дэм болдог. Харин худалдан авагчийн хувьд үнэ, байрлал гэхчлэн тухайн байр эсвэл барилгыг сонирхож эхлэхээс нь худалдан авах хүртэлх бүхий л үе шатанд шаардлагатай мэдээллээр хангаж,  хамтран ажилладаг. Энэ бүгдийн эцэст олон хүний итгэл, талархлыг мэдрэх нь ажлын минь хамгийн сайхан хэсэг нь байдаг.

 

Яагаад заавал Century 21-ийн Франчайз эрхийг авахаар сонгосон бэ?

Агент болсноос хойш ажил минь надад маш их таалагдсан  болохоор цаашдаа энэ салбараар дагнахыг хүссэн. Тийм учраас өөртөө тогтмол зорилго тавин түүнийгээ биелүүлэхийн төлөө шат шатаар ахиснаар Франчайз хийх эрх авсан. 

 

Би "Яагаад заавал C21 юм бэ?" гэдгийг хүмүүст тайлбарлаж өгөх их дуртай. Яагаад гэвэл C21 брэнд олон улсад аль хэдийн туршигдсан, 50 жилийн түүхтэй, дэлхий нийтэд танигдсан брэнд. Харин бидний хувьд үл хөдлөх хөрөнгийн салбар нь харьцангуй шинэ учраас монголчууд энэ төрлийн үйлчилгээний соёлд суралцаж, дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхахын тулд өөр бусад хөгжсөн орны туршлагаас зайлшгүй суралцах хэрэгтэй гэдгийг  би ажиллаж байх хугацаандаа гүнзгий ойлгосон. 

 

Ялангуяа C21 брэндийн хувьд АНУ-д төвтэй тэндээ алдартай хэдий ч, Азийн орнуудад, тэр дундаа Япон, БНСУ, Хонг Конг, БНХАУ, Сингапур зэрэг улсуудад ихэд танигдсан байдаг.  Тиймээс эдгээр орноос Монголд ирсэн хүмүүс бараг бүгд мэддэг тул гаднынхан үйлчлүүлэх боломж үүнийгээ дагаад өндөр байдаг. 

 

ОХУ, Итали, ХБНГУ, Хонг Конг, БНХАУ, Япон, БНСАУ, АНУ, Австрали, Тайвань зэрэг гаднын олон харилцагч Монголд ирэхдээ манайхаар сонгон үйлчлүүлдэг. Нөгөөтээгүүр, Франчайз эзэмшигч толгой компани болох “Номин Холдинг” ХХК нь өөрөө Монголд танигдсан, найдвартай ар тал гэдгийг ойлгосон учраас C21 брэндийг сонгосон. 

 

Монгол дахь Century 21 брэнд жил ирэх бүр улам сайжирч, үйлчилгээ нь бусдаас чанартай болж байгаа нь нүдэнд илт харагддаг. Тухайн үед Номингийн салбар компаниуд, сүлжээ дэлгүүрүүд өөрсдөө С21-тэй хамтран ажиллах маш том нөөц бололцоо байгааг тооцоолсоны үндсэн дээр сонголтоо хийж байсан. Одоо ч уг тооцоолол нь  биеллээ олоод явж байгааг бидний үйлчилгээ, урамшууллын систем гээд олон зүйлс нотлон харуулж чадаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

Танай салбар үйл ажиллагаагаа эхлүүлээд тун богинохон хугацаанд олон шагнал, шилдэг салбарын болзол хангаж чадсан байна. Амжилттай ажиллах үндэсн нь юу байв?

Амжилттай ажиллах гол арга барил гэвэл ямар ч ажлыг чин сэтгэлээсээ, ул суурьтай хийдэгт оршдог гэж хэлж болно.  Багаа бүрдүүлэхдээ ижил хандлагатай, ул суурьтай хүмүүстэй хамтрахыг хичээдэг. Мөн бид Century 21 Expert салбарынхаа үйл ажиллагааг нягт нямбай, хариуцлагатай, нарийн мэргэшсэн байхад гол анхаарлаа хандуулдаг. Тиймээс нэг гэр бүл уур амьсгалтай, чадварлаг хамт олноор багаа бүрдүүлсэн нь биднийг өнөөдрийн амжилтад хүргэсэн болов уу.

 

Century 21-н системийн давуу талуудаас дурдвал?

 

Өнөөдрийн байдлаар Century 21 Mongolia бүс 13-н салбарыг нээн ажиллуулж байна. Энэ 13 салбарын хамтын ажиллагаанд Century 21-ийн дотоод сүлжээ болох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн системийг ашигладаг нь бидний эхний давуу тал юм. Уг системийн ачаар дэлхийн 84 орон дахь үл хөдлөх хөрөнгийн мэдээ мэдээллийг судалж, борлуулалт гарган ажиллах боломжтой байдаг ба эргээд энэ сүлжээгээрээ дамжин эдгээр орнуудаас харилцагчдын ҮХХ-ийн талаарх мэдээллийг хандалт өгөн харах боломжтой байдаг. Ийн ажиллахдаа бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Реалторуудын ёс зүйн код"-ыг сахин биелүүлдэг. 

 

Өндөр хөгжилтэй орнуудын хувьд дээрх ёс зүйн кодоор бүр шалгалт хүртэл өгч байж ажиллах эрхээ олж авдаг. Мөн бид "Брокер консул" гэх Монгол дахь салбаруудын төлөөлөл болсон дотоодын холбоотой. Үүгээрээ дамжуулан олон ажлуудыг хэрэгжүүлээд явж байна. Түүнчлэн манайд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агентуудад зориулсан сургалтыг албан ёсны эрхтэйгээр явуулдаг. Үүнээс гадна, харилцагчдадаа зориулсан урамшууллын үйлчилгээнүүд маань маш бодитой байхын зэрэгцээ мэдээж хэрэг “Номин Холдинг” ХХК-ийн салбар компаниудтай хамтран ажиллах боломжтой зэрэг дурдаад байвал  олон давуу тал бидэнд бий.

 

Өдгөө бид албан ёсоор Номин Мишээл, Номин Хоумстайл, Номин Электроникс, Номин даатгал, Номин сан /бонус карт/, Номингийн салбар дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн цаашдаа хамтран ажиллах төлөвлөгөөтэй олон салбарууд байгаа.

 

Агентууд тогтвор суурьшилтай ажиллах нь хэцүү гэж сонсож байсан. Танай байгууллага энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

Манай агентууд ерөнхийдөө маш тогтвор суурьшилтай байдаг. Агентууд маань бүгд давхар мэргэжилтэй, өндөр боловсролтойгоос гадна тун найрсаг залуус байдаг. Бид ардчилсан системээр чөлөөтэй бөгөөд хариуцлагатай ажиллахыг эрхэмлэдэг тул манайд ямар нэг дарга цэргийн харилцаа байдаггүй. Бүгд бие даасан бизнес эрхлэгч гэсэн статустайгаар хамтран ажилладаг. Байгууллагын уур амьсгал, удирдлагын арга барил агентуудад маань тогтвортой ажиллахад нь нөлөөлдөг болов уу гэж боддог. Өөрсдөө агентаар орчихоор эргэн тойрны найз нөхөд, хамаатан садан нь хүртэл сонирхоод ирдэг. Бидэнд бараг л ажлын зар оруулах шаардлага гардаггүй.

 

 

 

“Санхүүгийн зохицуулах хороо”-ноос өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудыг зохицуулах журам гарсан. Үүнийг та ямар ач холбогдолтой гэж харж байна?

Аливаа салбар өөрийн гэсэн бодлого, хууль эрхзүйн зохицуулалттай байснаар ААНБ-уудын ажиллах таатай нөхцөл бүрддэг. Манай салбарын хувьд “Санхүүгийн зохицуулах хороо”-ноос холбогдох журам боловсруулан мөрдүүлж, тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Удахгүй салбарын хуультай болно гэсэн хүлээлттэй байна.  

 

Харилцагчдын хувьд албан ёсны тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар үйлчлүүлснээр жинхэнэ ёсоор үйлчилгээ авах, авч буй үйлчилгээндээ итгэлтэй, сэтгэл ханамжтай байх нөхцөл нь бүрдэж байгаад бид баяртай байна.

 

Богино хугацаанд өөрийн ажил мэргэжлийн онцлогоо хуваалцаж сонирхолтой ярилцлага өгсөнд танд баярлалаа. 

 

 

Холбогдох мэдээлэл

 

Утас: 77012121, 77052121

 

Вэб сайт: https://c21.barilga.mn/

 

Имэйл: mongolia@c21.mn, expert@c21.mn

 

Facebook: Century 21 Mongolia, Century 21 Expert Mongolia

Эх сурвалж: barilga.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627385
0 эможи

keyboard_arrow_up