Д.Энхбат Тайландын “хааны хот”-д  ТАНСАГ БАЙР авчээ Д.Энхбат Тайландын “хааны хот”-д ТАНСАГ БАЙР авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Энхбат Тайландын “хааны хот”-д ТАНСАГ БАЙР авчээ

2021 оны 6 сарын 02

Arslan.mn

Тайландын эртний хотуудын нэг Хуа Хинийг Сингапурын Сентоза, Солонгосын Чэжү арал шиг амралтын газар гэхэд болно. Энэ хот Тайландын булангийн баруун эрэг, Малакагийн хойгийн хойд хэсэгт байрладаг. Бангкокоос 220 км орчим зайд байдаг. 

Хуа Хинийг Тайландын хааны амралтын хот гэдэг байна. Тодруулбал, Хуа Хин хотын амралтын бүс болох эхлэлийг 1920-оод онд Сиамын хаан болсон ханхүү Вачиравудх тавьжээ. Тэрбээр хааны зуны байрыг Тайландын ордон (Мригадаяван ордон) барьсан бөгөөд хааны бүх гэр бүл амрах дуртай байжээ. Далайн эрэг дэх үзэсгэлэнтэй, үзэж харах зүйл ихтэй. Тэр утгаараа, Хуа Хин бол өнөөдөр хамгийн өндөр өртөгтэй гэдгээрээ алдартай болсон. Бас Тайландын бүх амралтын газраас хамгийн үнэтэйд тооцогддог. Тиймээс гудамж талбайд цэвэр байдал, дэг журам сахиулдаг. Түүнчлэн цагдаа олонтой тул аюулгүй байдлын түвшин хамгийн өндөр байдаг. Хуа Хиний нутаг дэвсгэр дээр жуулчдад зориулсан 400 гаруй зочид буудал бий.

Тэгвэл Монгол Улсын иргэн, “Датаком”-ын Д.Энхбат тус хотод гадаадын чинээлэг хүмүүст зориулсан тансаг зэрэглэлийн байр худалдаж авчээ. Энэ байр охиных нь нэр дээр байдаг байна.

Arslan.mn“Датаком” ХХК-аас Д.Энхбатын нэрээр 2020 оны хоёрдугаар сарын 12-нд 14 000 /арван дөрвөн мянга/ ам.доллар, мөн өдөр 18 000 /Арван найман мянга/ ам.доллар, 2020 оны наймдугаар сарын  6-нд 8 700 /Найман мянга долоон зуу/ ам.доллар, 2020 оны наймдугаар сарын 7-нд 50 000 /Тавин мянга/ ам.доллар, 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд 15 000 /Арван таван мянга/, 2020 оны арванхоёрдугаар сарын 23-нд 15 000 /Арван таван мянга/, нийт 120 700 /Нэг зуун хорин мянга долоон зуу/ ам.долларыг THE RESIDENCE HUA HIN 107/8. /NUMBER-3108/ ENKHBАT утгаар Тайланд улс руу шилжүүлжээ. 

Д.Энхбат энэ байрандаа гэр бүлийн хамт өвлийг өнгөрөөдөг гэдэг мэдээлэл бий. Тэрбээр Үндэсний хөгжлийн дэд сайдын албан тушаалаас буугаад 1994 онд “Датаком” /2061759/ ХХК-ийг байгуулсан. 2004-2008 онд “Форум” хөтөлбөрийн хөтлөгчөөр ажиллаж байхдаа “Датаком”-ын охин компани “ОНЭТ” /2101408/ ХХК-ийг байгуулсан. 2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч байхдаа “Мэйжикнэт” /2591685/ ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж, дээрх компаниудын 19, 30.06 хувийг тус тус эзэмшиж байсан. Бас “Цэнхэр гүзээлзгэнэ” /5286638/ ХХК-д хүүх­дүүдийн хамт хувь эзэмшиж байсан. 

2007-2012 онд Монголын ногоон намын дарга байхдаа “Датаком” /2061769/ ХХК-ийнхаа 86.29 эзэмших болсон. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Оюун, Даш.Зоригт, Ё.Отгонбаяр, Ч.Хашчулуун, Ч.Ганхуяг, П.Цагаан, Д.Жаргалсайхан нартай “Монголын эдийн засгийн форум” /8028257/ НҮТББ-ыг байгуулсан. 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
7
627427
12 эможи

Иргэн
2021-06-06 04:15
Одоо ерөнхийлөгч болвол хувийн бизнесээ тултал нь өсгөнө гэсэн шдэ, монгол тэр чигээр 5G цамхагийн туяанд туяаран хордоод энэ хүн хагартлаа баяжна даа
Demjigch
2021-06-02 20:59
Hha oor harluulah ym oldohgui bnu hha araggui
С
2021-06-02 20:58
Сайн л байна шдээ
demjigch
2021-06-02 20:38
Zuv amidarch bn, shuud turd ajillaj bgaad terbumtan boloogui bn
Зочин
2021-06-02 19:50
Арслан гээч сайт худлаа сайт. Хүрэлсүхийн 1.4 тэрбум төгрөгийг эрэн сурвалжлах сачий байнм уу.
зочин
2021-06-02 14:52
харин ч сайхан санагдаж бна хөдөлмөрлөж чадвал ингэж амьдарч болдогийг харуулж бна атаархаж бна
Зочин
2021-06-02 14:13
Би Энхбатыг биш өөр хүнийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ хүний талаар яагаад ийм жижиг сажиг юмаар өө эрээд байгаа юм бэ? Таалагдахгүй байна. Зүгээр л өрсөлд л дөө
Зочин
2021-06-02 13:33
Энэ олон жил амжилттай бизнес эрхэлсэн хүнд ийм хэмжээний байтугай хуримтлал үүссэн байх байлгүй дээ.
Болорчимэг
2021-06-02 12:44
Хувийн бизнес насаараа хийсэн хүн яагаад ийм юм авч болохгүй гэж? Төрөөс өөр ажил хийж үзээгүй Хүрэлсүх яаж 1.4 тэрбумын хадгаламжтай болсон дээр л сэтгүүлч ухаантай юм бол эрэн сурвалжлах ёстой юм бишүү?
Энгийн ард
2021-06-02 11:12
Яагаад авч болохгүй гэж. Буруу аргаар олж авсан хөрөнгө гэж хэн батлаад байна. Түүнийгээ гаргаад ирээч
Зочин
2021-06-02 11:09
Авсан байсан ч яадаг юм, төрийн мөнгөөр авсан гэж хэн батлаад байгаа юм бэ? Өө олох гэж ядчих юм аа
Зочин
2021-06-02 10:40
gutgeleg
#no huuk
2021-06-02 10:39
тэгээд яадагийн ямар төрөөс төрсөн тэрбумтан биш
keyboard_arrow_up