АТҮТ-ийн хэлтсийн дарга болон хууль сахиулах байгууллагын алба хаагч үйлдсэн зэрэг эрүүгийн 15 хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ АТҮТ-ийн хэлтсийн дарга болон хууль сахиулах байгууллагын алба хаагч үйлдсэн зэрэг эрүүгийн 15 хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АТҮТ-ийн хэлтсийн дарга болон хууль сахиулах байгууллагын алба хаагч үйлдсэн зэрэг эрүүгийн 15 хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

2021 оны 6 сарын 03

Arslan.mn

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 81 хэргийг хянаж танилцан, 15 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Автотээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлтсийн дарга болон прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагчаас үйлдсэн эрүүгийн хэргүүд шүүхэд шилжсэн байна.

Мөн 12 хэргийн холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

Ажлын хэсгийн гишүүд Улсын Ерөнхий Прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах албанд ирүүлсэн 43 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 27 иргэнтэй биечлэн уулзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627467
0 эможи

зочин
2021-06-03 11:43
хууль хүчниих шүүх прокурорынхны хэргииг шүүхээр шиидүүлнэ гэдэгт эргэлзээд байна шүү шударга хууль ёс булшлагдсан
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up