Баривчлах шийтгэл хүлээсэн хүмүүсийн 73.1 хувь нь тухайн төрлийн ЗӨРЧЛӨӨ дахин үйлджээ Баривчлах шийтгэл хүлээсэн хүмүүсийн 73.1 хувь нь тухайн төрлийн ЗӨРЧЛӨӨ дахин үйлджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Баривчлах шийтгэл хүлээсэн хүмүүсийн 73.1 хувь нь тухайн төрлийн ЗӨРЧЛӨӨ дахин үйлджээ

2021 оны 6 сарын 03

Arslan.mn

Дорноговь аймагт 2018-аас 2020 онд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шүүхээс баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн хүмүүсээс удаа дараа зөрчил үйлдэж баривчлагдсан 89 хүн байна. Энэ нь нийт зөрчил үйлдсэн хүмүүсийн 10.7 хувь нь бөгөөд 82.1 хувь нь 2, 16.8 хувь нь 3, 1.2 хувь нь 8 удаа тус тус баривчлагдаж байжээ.

Мөн 73.1 хувь нь Танхайрах, Хулгайлах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлүүдийг давтан үйлдсэн байна.

Тус аймгийн прокурорын газраас дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/73 тоот тушаалаар батлагдсан “Зан үйлд нөлөөлөх сургалтын хөтөлбөр, журам”-ын хэрэгжилтийг сайжруулах, шаардлагад нийцсэн үр дүнтэй сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах талаар аймаг дахь Цагдаагийн газарт прокурорын шаардлага хүргүүлсэн байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт их байгаа Сайншанд, Замын-Үүд, Айраг, Даланжаргалан сумдын Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар прокурорын мэдэгдэл, аймгийн Засаг дарга болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд  албан бичиг тус тус хүргүүлжээ. 

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627477
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up