​ЦЕГ, СЭМҮТ-ээс PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг сүлжээнээс хаалгах хүсэлт гаргажээ ​ЦЕГ, СЭМҮТ-ээс PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг сүлжээнээс хаалгах хүсэлт гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

​ЦЕГ, СЭМҮТ-ээс PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг сүлжээнээс хаалгах хүсэлт гаргажээ

2021 оны 6 сарын 03

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхэд, өсвөр насныхан PUBG, mobile legend, DOTA-2, Counter-Strike, Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.

Улмаар эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргажээ.

Хаах эсэх шийдвэрийг Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргах юм.

Учир нь Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик мэдээгээр Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар 2620 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4467 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирчээ. “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд СЭМҮТ-өөс “хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG/mobile legend, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгсөн.

Тоглоомонд донтсоноор бие хүний эмгэгтэй буюу хаана ч, хэнтэй ч таарахгүй зан авиртай болох, нойрны эмгэг, архаг ядаргаатай болох, нүд, толгойн өвчтэй болох, хичээлээ тасалж, хичээлдээ сонирхолгүй, идэвхгүй, залхуу болох, сургууль завсардах, хичээлийн хоцрогдол үүсэж, оюуны хоосролд орох, гадуур дэмий тэнэх, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болж, хэрэг төвөгт орооцолдон, гэмт хэрэгтэн болох зэрэг эрсдэлтэй болохыг СЭМҮТ-өөс анхааруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
627479
7 эможи

Huwi hvnii bodol
2021-06-03 15:38
Odoogiin hvvhdvvd togloom ged ireedvid toglohoos oor ajilgvi boloh n mongol uls yj hogjino
Zochin
2021-06-03 15:26
Mash zuv shu yund ch hurgehgui amidralaa bolgoson hun bol ondoo sonirhol hobby bish heltei bolson ym alga haah heregtei
Zochin
2021-06-03 13:26
Tgeed edgeer tomloomiig toglonuu bainuu ta nart ymp xamaatai yum ene cin huwi hvnii sonipxol bizdee
Eserguutsel
2021-06-03 13:19
Yamar shaadiin be enchdoo
СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up