Ирэх лхагва гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2021 оны 6 сарын 04
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар 9-ний өдөр орон даяар явагдана. Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ.
- Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
- Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;
- Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.
Сонгуулийн өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт бүх нийтээрээ амарна.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшиж, сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
6
1
1
1
627522
12 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: