Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавирус гарчээ
2021 оны 6 сарын 04
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавирус гарч, мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд, “Тус шүүхийн байрнаас коронавируст халдварын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн байдал эрүүл мэндийн байдлыг тандах, шүүхийн байранд ариутгал халдваргүйтгэл хийх хүртэл үйл ажиллагааг зогсоож буйг мэдэгдье” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
627531
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: